Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц, стратеги, хөгжлийн төлөвлөгөөг батлууллаа. Ингэнээс эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт бий болж байна.
Түүнчлэн тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг шинээр байгуулахаар болсон байна. Яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай болсноор хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд болон урт хугацаанд тогтвортой байх боломж бүрдэх аж.
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай тус агентлагийн үйл ажиллагаа уялдаж ажиллана гэдгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан онцоллоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!