Украйнд суугаа монгол оюутан: Бид сарын өмнөөс ГХЯ, ЭСЯ-нд хандсан боловч дайн болохгүй, наадахаа батал! Битгий сэвээд бай! гэж хэлсэн. Үнэхээр гомдож байна

#ШУУД


-Би Украйны нисэхийн их сургуульд сурдаг.  Манай сургууль ОХУ, Украйны хил дээр цэргийн баазынх нь хажууд байрладаг. Гэвч өглөөний 5 цагаас эхлэн бөмбөгдөж эхэлсэн. Одоогоор бүх дэлгүүр, ШТС нь битүү оочертой, АТМ ажиллахгүй, ажиллаж байгаа нь монгол мөнгөөр дээд тал нь 20 мянган төгрөг л гарч байна. 

- Украйнд үлдсэн оюутнуудын ихэнх нь сургууль нь явах зөвшөөрөл өгөөгүй хүмүүс байгаа. Тухайлбал манай сургууль гэхэд л Монгол улсаас татаж авна гэсэн албан бичгээ үзүүлж байж сургуулиас чөлөө өгнө гэсэн. Хэрэв одоо дураараа явбал сургуулиас хасалт хийнэ, төгсөх боломжгүй болно гэсэн үг гэж мэдэгдсэн. Энд байгаа оюутнууд ЭСЯ - аа маш их мэдээллээр хангасан, 2-3 удаагийн уулзалт хийсэн ч ийм байдалд хүргэчихлээ. Бусад улс орнууд оюутнуудаа ингэж татаж авч байна гэхээр " Дайн болохгүй, энэ асуудлыг битгий сэв" гэж хүртэл хэлж байсан удаатай. 

- Өнөөдөр гэхэд л ЭСЯ бидэнд түрүүлж мэдээлэл өгөх байтал би түрүүлж залгаж, мэдээлэл өгөх жишээний. Тэгээд бөмбөгдөөд эхэлчихлээ, одоо яах вэ гэтэл наанаасаа машин олоод Польштой хил залгаа хотруу оч гэж байна. Гэтэл бид нар эндээс машин олох ямар боломжгүй болчихсон. Нийтийн тээвэр, такси бүгд зогсчихсон байна.