Монголбанкы удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ипотекийн зээлийн талаар мэдээлэл өглөө. 

А.Энхжин: 

- Монголбанкны тооцооллоор нийт 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор тооцоолсон. Он гарсаар 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Өөрөөр хэлбэл зээл олголт хэвийн үргэлжилж байна. 

- Ипотекийн зээлийн төлбөрийг өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сараас эхлэн УИХ-аар Ковидын эсрэг хууль батлагдсанаас хойш ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулж ирсэн. Энэ оны 1 дүгээр сарын нэгнээс 7 сар хүртэл Ковидын хууль сунгагдсантай холбогдуулан Монголбанкнаас зээлийн төлбөрийг хойшлуулаад байсан. Саяхан Ковидын хуулийг энэ оныг дуустал сунгасантай холбогдуулан Монголбанк ипотекийн зээлийн төлбөрийг дахин хойшлуулах хууль эрхзүйн үндэслэлийг судалж байна. Удахгүй энэ талаар шийдвэр гарна.