УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дайныг эсэргүүцжээ. Тэрбээр  "No War, Yes Peace" гэсэн лозунг барьж, чуулганы нээлтэд оролцсон байна. 

Сүүлийн үеийн мэдээллээр, Орос, Украины хэлэлцээ үргэлжилсээр байна.  Орос, Украины хэлэлцээний дөрөв дэх үе шат даваа гарагт цахим хэлбэрээр явагджээ. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, хэлэлцээний төлөөлөгч Михаил Подолякийн мэдээлснээр, хэлэлцээнд мягмар гараг хүртэл "техникийн түр завсарлага" авсан байна.