Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 12 дугаар сард Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэсэн. Шүүхээс Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, 4 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан. Тэгвэл Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.
Түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам:
- Анхан шатны шүүхийн шийдвэр гарч, багагүй хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажиж гарах хуулийн хугацаатай байдаг. Гэвч хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг дээр 60 гаруй хоног болсон. Энэ хүн давж заалдах эрхээ ноцтойгоор зөрчүүлсэн. Энэ хугацаанд давж заалдах эрхээ эдэлж чадахгүй байдалтай байлаа.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт анхан шатны шүүхээс хэрэг нь давж заалдах шатны шүүх рүү шилжсэн. Одоо шүүх хурлын тов гараагүй байна.
- Э.Бат-Үүл хорих 409 дүгээр ангид хоригдсон мөчөөс эрхийг нь ноцтойгоор зөрчсөн. Учир нь түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан. Энэ талаар өөрөө гомдол гаргаж, хорих ангийн удирдлагуудад хандахад эрхийг нь түр хугацаанд нээсэн. Гэвч прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийтлэл бичихэд дахин хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаалаа.
- Хамгийн сүүлд Украин, Оросын асуудалтай холбоотойгоор “Путин колончлолоо сэргээх үү?” гэдэг нийтлэл бичсэн. Энэ нийтлэлтэй холбоотойгоор Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг бүрмөсөн хааж, захидал харилцаагаар харилцах боломжгүй болсон.
- Эдгээр нийтлэлүүдэд хуулиар хориглосон зүйл байхгүй. Монгол Улсын Үндсан хууль болоод бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцид хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж тусгасан байдаг.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц тэмцэлд шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн хэмээн NEWS.mn сайтад ярилцлага өгсөн байна.
Эх сурвалж: News.mn








Өлсөж чадахуу тураалд ороод ирэхээр больчихвоо
ИХ ИДСЭНИЙ ДАРАА ӨЛСӨЖ БИЕЭ ЦЭВЭРЛЭХ ГЭЭ ЮУ? ШУНАЛ НЬ ЦЭВЭРЛЭГДЭХ Ч БИШ .ХАРИН ДЭНДҮҮ БАЯЖСАН ХҮН ХООЛГҮЙ ӨЛСӨЖ ЯВДАГ ЯДУУСЫН ЗОВЛОНГ МЭДРЭХ БОЛОВ УУ ЯАХ БОЛ.БААТРАА Ч АЛД ГОНШИГНООД ЭРХЛЭЭД.
Их юмаар айлгах нь.ял эдлэхгүй баашлах нь
Баатар л юм бол эр хүн шиг ялаа эдлээч ...Новшроод айгаад байгаа юм уу
Ард түмэн олон жил үр хүүхдүүдээ тэжээх гэж хог түүж өлсөж байсан.Та харин тансаглаад жаргалтай байсан байхаа.Одоо өлсөөд л нэг үедээ.
Мал минь 30 жил өлсөөд явж байна хэдэн саяаараа.
Үнэн
Пөөх яанадаа
yasan zavtai yum be shorond ni ajil hiilgegdgui yumuu