Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тэдгээр гишүүдийг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон.
Тэгвэл нэр дурдагдсан 9 гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь энэ сарын 16-ны өдөр болон 28-ны өдөр Авлигатай Тэмцэх Газар, Нийслэлийн Прокурорын Газарт шалгуулах хүсэлтээ өгчээ.
Тус хүсэлтэд Хөгжлийн банкны хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэн, хуулийн байгууллага дуудсан цагт бэлэн байж, мэдүүлэг тайлбар өгөхөө илэрхийлж, үнэн зөвийг тогтоож, яаралтай шалгаж өгөхийг хүссэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!