#Шууд: 2 жил намайг гүтгэлээ. Би шалгуулья гээд байгаа шүү дээ!

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын дунд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн нэрийг дурдсан мэдээллүүд цацагдаж буй. Тухайлбал түүний эгч Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлтөө хийгээгүй байгаа гэх мэдээлэл бий. Үүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг  тайлбар өгчээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

- 2016,17 онд иргэн Х.Ганхуяг иргэн Х.Хашчимэгт Хөгжлийн банкнаас зээл авсанд нөлөө үзүүлэх ямар ч боломжгүй. Үүнд ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. УИХ-ын гишүүн болсон нь ёсзүйн асуудал хөндөгдөж байгаа учраас зээлээ яаралтай төлж дуусгах асуудал үүссэн. Ойрын 4,5 сардаа багтаагаад төлөөд дуугачих байх. 

- 14,5 хүүтэй, 100 гаруй тэрбум төгрөгийн барьцаатай арилжааны зээл.  Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан. 

- Хоёр жил намайг гүтгэлээ. АТГ-д шалгуулна. 

- Би тухайн зээлийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авах үед би МАН-ын гишүүн байгаагүй.  УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.