#Шууд: Д.Амарбаясгалан: Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст МАН улстөрийн өршөөл үзүүлэхгүй!
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
- Намын зүгээс нэр холбогдсон гишүүддээ хугацаатай шаардлага өгсөн. Хууль хяналтын байгууллагаар гэм буруугүй эсэхээ тогтоолгох боломжийг нь өгсөн. Хэрэв хууль зөрчсөн байвал дараагийн шатны арга хэмжээгээ авна. Давуу байдлаа урвуулан ашигласан нь тогтоогвол намын зүгээс улстөрийн хариуцлага хүлээлгэнэ.
- Нэр холбогдоод байгаа зарим нэг гишүүдийн маань талаарх мэдээлэл үндэслэлтэй эсэх дээр нэлээд яригдаж байна. Зарим нэг УИХ-ын гишүүд маань бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахаар хандаж байна.
- Хөгжлийн банктай холбоотой гэх гишүүдээс Намын ХЕХ-ноос тайлбар авсан. Хэвлэлд өгсөн тайлбараа хэлсэн. Тиймээс энэ тайлбараа үнэн эсэхийг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад ханд гэдэг шаардлагыг тавьсан.
-Өнгөрсөн долоо хоногт олон залуучууд жагсаал цуглааныг зохион байгууллаа. Энэ жагсаалын цаана нийгэмд тэгш боломжийг олгооч, цөөнх нь давуу байдал эдэлдэг байдлыг таслан зогсоогооч гэдэг зүйл маш яригдлаа. Энэ нь МАН-ын зорилготой яв цав нийцсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг хүлээн авч, хариуг нь өгсөн. Урьд өмнө нь төр засаг ийм хурдтай алхам хийж байсан тохиолдол байхгүй.
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзсэн асуудлаар зарим хуульчид боломжгүй гэж ярьж байна. Яг энэ асуудлаар МАН-ын бүлэг дээр яригдаагүй байна.
- Хэмнэлтийг бичиг цаас, машин унаа гэж ярихаасаа илүү нийгэмд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт мөн эсэхийг тогтоож, олон нийтийн хүсээд байгаа хөрөнгө оруулалтыг хийх нь зөв. Жишээ нь Улаанбаатар хот, орон нутагт эрс тэс ялгаа бий. Орон нутагт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ тодорхой хэмжээнд хангагдаад явж байгаа бол хүн амын төвлөрөл ихтэй нийслэлд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ илүү байна.
asdad
АМАРТҮВШИН гишүүний байр суурь ШИНЭЛЭГ,ЗӨВ санаачлага.Ийм байх ёстой.Одоо өөрсдөө хуулиа өөрчил.
Jdy vs Bank
Энэ нөхөр өөрөө зохион байгуулсан шүү дээ жагсаалыг
Хулгайч өөрийгөө шалгуулана ккк МАНгасууд.
Юуууууу?!
МАН ын гишүүд хугацаатай эрхлэх эрхтэй байдаг айн
Manai ger bul ipotekiin 8 xuviin zeelteei tanai zasgiin gazar ard tumnee erx tegsh baidlaar xangaj bugdiin 6 xuvi bolgoj ogno vv
Tanai namiin unegui buguud olniig hamarch chadah PR bolomj gej haraad zugeer iim elgiin yum yarihgui shuud tutgelzuuleed ugnuu. Ta ooroo bas shalguulhad belen uu?
Yun urshuul vee pyaz. Avilga alban tushaalin gent hereg hiisnee urshuugduud baidag baisan yum shig l yariaad bh yumdaa… 10000 tug hulgailsan hun urshuugddug biluu? Iim niigmiig l husehgui baigaa bolood jagsaad bur yug hiihiig chn helj uguud bn! Yaaj hiihiig chn harj baigaad dahiad dungee tavina. Simple as fxck !!!
Гишүүд яах вэ өөрөө ЖДҮ, ЦЭХ-ний хулгай
Үнэн