Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Халтмаагийн Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр УДШ-д хүргүүллээ.

Х.Баттулга:

- Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу Ардчилсан нам намын даргынхаа сунгааг зарлаж, 21 аймаг 9 дүүргээр орж, намынхаа нийт гишүүдийн саналаар сонгогдсон. 

- Өнөөдөр өдрийн сайныг харж, Дээд шүүх дээр намынхантайгаа ирж, бүртгүүлэхээр ирж байна. Бүртгэх бүртгэхгүй нь Дээд шүүхийн асуудал ч бүртгэх ёстой. Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага. 

- Хэлэлцээрийн ширээний ард суух эсэхийг  эв нэгдлээ хэрхэн хэрэгжүүлж, цааш яаж ажиллах тал дээр  АН-ын Улстөрийн зөвлөл шийднэ. Уулзалтууд хийгээд явж байна. 

- Намынхаа дунд болон анхан шатны байгууллагуудтай уулзалдаад эхэлсэн. Гурван дүүргийн намынхантай уулзсан. Өнөөдөр дахин 3 дүүргийнхээ намынхантайгаа уулзалт хийнэ. Дараа нь орон нутгийнхантайгаа сум, баг, аймгийнхантайгаа уулзалт хийнэ.