#Шууд: Б.Бат-Эрдэнэ: Би дугуйгаар болон цахилгаан машинаар ажилдаа ирж очин мөн ч их уриалсан даа
Б.Бат-Эрдэнэ:
- Би зүй зохистой хэрэглээг уриалаад 10 гаруй жил болж байна. Би албаны машиныг хувийн хэрэгцээндээ унахгүй гэдэг зарчимтай хүн. Батлан хамгаалах яамны сайд байхдаа хувийнхаа машинаа л унадаг байсан. Иргэд, найз нөхөд минь дэмждэг л юм. Харин манай нөхдүүд үлгэр авах нь хойрго байна.
- Би байнгын хорооны дарга. Улсаас албаны унаа, жолооч гаргаж өгдөг ч хоёр жил гаруй хувийнхаа машиныг л унаж байгаа.
- Цахилгаан машиныг төр бодлогоороо дэмжих ёстой. Урин дулааны цагт цахилгаан машинаа унадаг.
- Нийслэлд төрийнхөн хувийн унаагаа унах, үгүй ядлаа гэхэд бага оврын машин унахад улс орны ДНБ, нийтлэг амьдралд хэрэгцээтэй.
- Би бизнес хийж байхдаа хамгийн сүүлийн үеийн машинуудыг авдаг байлаа. Мөн тэргүүн зэргийн хөөргө байвал бас л авдаг байлаа. Харин нийтийн төлөө ажиллах тангараг өргөсөн он жилүүдэд энэ бол буруу байна гэдгийг ойлгосон. Гэр бүлийнхээ хүрээнд энэ зарчмыг бариад бараг 20 орчим жил болох нь. Ихэнхдээ өөрөө жолоогоо барьдаг.
-
Жинхэнэ худлаа шаалаа даа. Батлан хамгаалахын сайд байхдаа нэхсээр байгаад цоо шинэ машин авахуулаад хагас бүтэн сайн болгонд Хэнтий давхисан даа. Машин жолооч 2ч нуруугаа авсан даа хөөрхийс. Бас дэвжээ шахсан. Сайд нь хэнд ч мэдэгдэлгүй Эрээнд явж байсан тохиолдол ч бий.