Ардчилсан намаас ээлжит 4/11 мэдээллээ Төрийн ордонд хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: 

- Өнгөрсөн долоо хоногт залуучууд маш сайхан тайван жагсаал хийлээ. Ерөнхий сайд нь гарч ирж, шаардлагыг хүлээж авч, олонхийн бүлэг хууль оруулж ирж байна.  Энэ хууль хүлээлт үүсгээд байгаа ч хэдхэн бараа бүтээгдэхүүнийг 

- Сүүлийн 6 жил МАН үнэмлэхүй олонхоор Засаг барилаа. Гонгиноод байх зүйлгүй. Гэтэл сүүлийн үед гадаад нөхцөл байдлаас боллоо, олон улсын хямралаас боллоо гэж байна. Олон улс хямраад байгаа зүйл байхгүй. Дэлхийн номер 2 эдийн засаг БНХАУ-тай 4000 гаруй км хиллэдэг. Энэ байдлаа ашиглаж чадахгүй, эдийн засгаа сэргээж чадахгүй улс нь ганц манайх байна. 

- Түүхий эд, нүүрс, алт, зэсний үнэ дэлхийн дээд түвшиндээ хүрч байхад төмөр замын асуудлаа шийдэж чадахгүй, боомтоо нээж чадахгүй байна. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой. Айл улсын амь нэг. Хоёр хөрштэйгээ учраа олж, асуудлаа шийдэх ёстой. Цаашид 3 дахь хөршийн бодлого хэрэгтэй байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

- Улсын Дээд шүүхэд АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүргүүлж, улмаар 3 дугаар сарын 31-ны өдөр хуралдаад баталсан. Өчигдөр Дээд шүүхээс үндсэн дүрмийг баталсан тухай тогтоол ирүүллээ. Энэ дүрэм батлагдсанаар АН-ын аль үндсэн дүрэм хүчинтэй вэ гэдэг маргаан эцэслэгдсэн. Өмнөх хуулийн маргаан одоо утга учиргүй болсон. Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөсөө эхлэн хэрэгждэг. 

- Дээд шүүхийн баталсан тогтоолын дагуу АН дотооддоо дахин зохион байгуулалт хийх шаардлага үүслээ. Хэд хэдэн журам өөрчлөгдөнө. Цаашдаа дотоод сонгууль эхэлнэ.