#Шууд: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн барилаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

- Эрдэнэт үйлдвэр технологид таардаггүй зэсийн хүдрээ овоолдог. Тэр овоолгоо яаж цаашид ашиглах талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим овоолго байна. Анх Эрдмийн  гэдэг үйлдвэр, дараа нь "Ачит эх", одоо "Зэс эрдэнийн хувь" гэдэг үйлдвэр барихаар явж байгаа. 

- Яагаад УИХ-ын тогтоол гаргах шаардлагатай байна гэвэл үе үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, дарга, захирлын үзэмжээр эсвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хэмжээнд үйлдвэр барих эрхийг нь шийддэг байсан учраас тогтоол гаргаж, овоолго дээр үйлдвэр барих асуудлыг тогтоолоор цэгцэлж, ил тод шударга явагдах нь зөв гэж үзсэн. 

- Тогтоол овоолго дээр тулгуурласан үйлдвэрийн 34 хувь Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг, 33 хувийг байгалийн баялагийн хажууд байгаа айл өрхүүд эзэмших тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

- Компаниудад 33 хувийг түр эзэмшүүлнэ. 7 жил ашигласны дараа хувиа буцаагаад Орхон аймагт хүлээлгэж өгнө. 

Орхон аймгийн иргэд таныг УИХ-ын гишүүнээс нь огцруулахаар гарын үсэг зуруулж эхэлсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

- УИХ-ын гишүүнийг гарын үсэг зуруулж огцруулдаг юм манай хуульд байхгүй. Хөгжлийн банкны хэлэлцүүлэг дээр жаахан буруу мэдээлэл цацагдсан. Тэрэнтэй холбоотой л улстөржсөн, намжсан хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа явагдаж байна.