Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. 

Б.Батцэцэг:

- БНХАУ-тай хил, боомтын чиглэлээр сүүлийн 2 жил тасралтгүй ажиллаж байна. Энгийнээр хэлэхэд бараг залхтал нь хүсэлт тавьж, олон талаар харилцаж байна. Улстөрийн харилцааны хувьд манай хоёр орон маш сайн, ямар ч үл ойлголцол байхгүй. 

- Хятад улсын зүгээс чадлынхаа түвшинд бидэнд боломж олгож байгаа. Үйл ажиллагаа болон улстөрийн хувьд. Учир нь тус улсад ковидын дэглэм нь одоог хүртэл маш чанга байгаа.  Гаднаас ганц ч вирус оруулахгүй гэх бодлогынхоо хүрээнд сахилга хариуцлагын хувьд чанд биелүүлж байгаа. 

- БНХАУ хуурай замын боомтоор 12 улстай, автозамын 82, төмөр замын 22 боомттой. Эдгээр боомтуудын тэн хагас нь буюу эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой боомтуудаа л ажиллуулж байна. ОХУ-тай хиллэдэг 18 боомтыг 5, манайхтай хиллэдэг 13 боомтын 5, Казахстантай хиллэдэг 5 боомтынхоо 2 нь ажиллах жишээний. 

- БНХАУ Монгол улсад илүү давуу байдал олгож, хилээ огт хаагаагүй. Учир нь манай хил залгаа боомтуудад ковидын тохиолдол илэрч байсан ч хилээ хаагаагүй. Иргэдийн зорчих хөдөлгөөн байхгүй ч экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ гаргасаар ирсэн. 

- Сүүлд БНХАУ-ын талд Гашуунсухайт боомтоор хоног 1000 тээврийн хэрэгсэл гаргамаар байна гэх саналаа тавьсан. Эрээн болон, Хөх, Бээжингийн Элчин сайдын яам тасралтгүй хил рүүгээ хяналт тавиад явж байна. 

- БНХАУ-аас хил залгаа аймгууддаа халдвар хамгааллаа сайн баримтал,

- Ковидтой хүн бүү оруул, 

-  Дотооддоо сайн арга хэмжээ ав,

- Дэд бүтцээ сайжруул, 

- Ковидын лаборатори байгуул гэсэн шаардлага тавьж байгаа.  

- Шат дараатай арга хэмжээ авсан. Өмнө нь хил гааль дээрээ алдаа гаргасан. Албан тушаалтнууд асуудал үүсгэж байсан. Үүнийг цэгцэлнэ гэдэг амаргүй. Зохион байгуулалтын хувьд олон өөрчлөлтүүдийг хийсэн, Засгийн газар харьцангүй олон асуудлыг шийдсэн. 

-  5 боомт дээр БНХАУ адил хэмжээний ковидын лаборатори байгуулахаар ажиллаж байна. Нүүрс болон экспорт, импорт дээр мэдэгдэхүйц ахиц гарна. 20 сая юаны өртөгтэй эдгээр лабораториудыг БНХАУ-ын талаас хандиваар өгч байгаа. 

- 4 сардаа багтаад Бургастай боомт, Шивээ хүрэнгийн боомт ашиглалтад орно гэдгийг БНХАУ-д албан ёсоор мэдэгдсэн.