УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкны удирдлагууд руу санаатай ч юм шиг дайралт хийх болсон нь сүүлийн үеийн “тоглолтуудаас” ил харагддаг. Эдийн засгийн хүндрэлийг “дөрөө” болгосон тэрбээр бараг асуудал бүрийг Монголбанк руу чихэж, Засагтайгаа хүртэл сөргөөцөлдөж байгаа нь цаана учир жанцантай биз. Асуудлын нэг гогцоо нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монголбанктай хамтран Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын нууцлаг дүнтэй холбоотой ч байж мэдэх нь.
Нууцлаг нь гэдэг Сангийн яам, Монголбанкны хамтарсан энэ шалгалтын дүн яам дээр очингуутаа дарагдчихсантай холбоотой.
Баримтаас харахад, 2020 оны 5 дугаар сарын 15-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын хамтарсан тушаалаар Хөгжлийн банкинд шалгалт хийх удирдамжийг баталжээ. 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 5-ныг хүртэл хийгдсэн уг шалгалтын ажлын хэсгийг Сангийн яам ахалсан бөгөөд дүнг нь яам нь баталгаажуулахгүй байсаар Засаг нь солигдсон байна.
Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтынхаа дүнг яагаад хав дарчихав гэдэг нь тун сонирхол татна. Энэ талаар 2021 онд хийсэн Монголбанкны шалгалтын тайланд “2020 онд хийсэн Монголбанк, Сангийн яамны хамтарсан шалгалтыг хийж дуусмагц, шалгалтын дүнг Сангийн яам руу явуулсан боловч тайланг огт баталгаажуулаагүй” гэж хүртэл дурдагдсан байх юм.
Хамгийн ноцтой нь, аль 2020 онд хийсэн шалгалтын дүнгээр Хөгжлийн банкны чанаргүй зээл гэх 1,8 их наядын өрийн үлдэгдэл бүхий 44 зээлдэгчийн зээлд 787,4 тэрбум төгрөгийн зээлийн эрсдлийн санг нэмж тооцуулахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрсдээд чанаргүй болсон гэх 1,8 их наядын зээл аль 2020 онд ил болсон байжээ. Гэвч үүнийг нь Сангийн яам шалгалтын дүнг нь баталгаажуулалгүй нуун дарагдуулж, улмаар асуудлыг шийдэх 2 жилийн хугацааг алджээ.
Хөгжлийн банкны 66 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэд нээлттэйгээр мэдээлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 150,579,853,723 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар Хөгжлийн банкнаас мэдээлж буй. Хэрэв асуудлыг 2 жилийн өмнө гаргасан бол өнөөдөр бид ийм хүнд нөхцөл байдалтай нүүр тулах байсан уу. Ирэх жил их хэмжээний гадаад өр төлбөрт унах байсан уу...!
Гурав хүрэхгүй сарын дотор чанаргүй зээлдэгч нараас 150 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж байхад 2 жилийн дотор сэтгэл хийгээд зүтгэл байхад бараг асуудлыг бүрэн шийдчих байж. Өөрөөр хэлбэл асуудлыг иймдээ хүртэл тартагт нь тулгалгүй, төсөвт ачаалал өгөлгүй, гадаад өрийн хэмжээгээ нэмэгдүүлэхгүйгээр шийдэх боломж Ч.Хүрэлбаатарын гарт байж.
Харин яагаад уг асуудлыг нуун дарагдуулсан бэ, цаад учир юу вэ, ямар эрх ашиг, сонирхол нуугдаж байна вэ гэдэг ихээхэн анхаарал татаж байна.
Хөгжлийн банкны асуудлаар өнөө АТГ болон УЕПГ, ЦЕГ-т УИХ-ын гишүүдээс эхлээд удирдлага албан тушаалтнууд болох 20 гаруй хүнийг шалгагдаж буй. Харин энэ өнцгөөс харвал, өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт ярьдаг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар холбогдохын дээдээр холбоотой гэдгийг баримт харуулж байна.
Улсын эрх ашигт ноцтой эрсдэл үүсгэсэн асуудлыг нуун дарагдуулсан энэ мэт "цагаан захтнууд" төрийн өндөр албан тушаалд томилогдож, түмний Ордон дотроос "уран донгодох нь" хэр зохистой вэ..!












Ч.ХҮРЭЛБААТАР шиг шуналтай, шударга бус этгээд энэ төрд мянга түмээрээ нүүрэлсэн дотороос хамгийн аюултай нь ХОТГОР шанага Ч.ХҮРЭЛБААТАР, Сү.БОТБОЛД хоёр толгой цохино шүү..
Энэ нөхөрт их но байгаа, шалгалтын материалаар дарамталж өөрөө зээл аль хэдийн хэд хэд авсан бгаа, Монгол банкинд өөрийнхөө хүнийг тавих, хаан банкийг авах гээд
Хүрэлбаатар үгээ хэлэх болж дээ. Шударга царайлсан хуурамч нөхөр үү...
Үнэн л бол Ч.Хүрэлбаатарыг ясийн цайтал ,чөмгийн ташитал шалгах хэрэгтэй. Нэг л санхүү мэддэг юм шиг зурагтаар гарахаараа уран донгодоно бас.кккккккккккк. Санхүү юу ч мэдэхгүй байж инээд хүргэх юмаа.
Хүрэлбаатарт ноо бий.өдий хүртэл мэдсээр байж өрөнд оруулдаг.хариуцлага тооцох цаг дөхөж бнаа