#Шууд: Ж.Сүхбаатар: Түр хорооны даргын хувьд хөгжлийн банкны хэрэг дээр ямар нэг ашиг сонирхлоор хандахгүй шалгана
Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгожээ. Тус банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан юм.
Ж.Сүхбаатар:
- Нотлох баримт дээр суурилж, энэ хүрээндээ ярина. Мэдээлэл, нотлох баримт 2-ын хооронд ялгаатай. Түр хороо тайлангаа тавиад татан буугдана.
- Манай түр хороо ажлын хэсгийн гишүүдээсээ ажлын төлөвлөгөө авч байна. Бидний зорилго тодорхой. Зээлийг эргэн төлүүлэх асуудал дээр анхаарч, хаана, ямар шатан дээр хууль зүйн асуудал үүсээд байгааг тодорхойлж, процессыг нь зөв явуулах ёстой.
- Бид УИХ-ын анхны хянан шалгах түр хороо учир гадны туршлага дээр үндэслэн хэм хэмжээндээ ажиллана. Болоод байгаа нөхцөл байдлыг тал бүрээс харах нөхцлийг бүх хүнд олгоно. Гол нь бид нотлох баримтыг шинжлэн судална. Хамгийн түрүүнд өмнөх Ажлын хэсгийн гаргасан тайлан, дүгнэлтүүд.
- Түр хорооны даргын хувьд хөгжлийн банкны хэрэг дээр ямар нэг ашиг сонирхлоор хандахгүй шалгана.
-
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна