#Шууд: Бүх юмны эзэн гэгдэх Д.Эрдэнэбилэгийн талаар Ц.Нямдорж ярьж байна!
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
- Ерөнхий сайд Д.Эрдэнэбилэг бол төр болчихсон гэж хэлсэн нь зүгээр хэлсэн үг биш. Мафийн хэмжээнд оччихсон байсан. Би үүнийг тухайн үед Монгол түүхэнд ойрын 1000 жилд гарч байгаагүй хэрэг гэж хэлж байсан удаатай. Ингэхдээ нэр устай нь хэлсэн. Бүр сүлжээ үүсгэчихсэн, өнгөтэй өөдтэй болгоныг нь үнэгүй шахам хамчихсан.
- Хөтөл 2011 онд концессын гэрээ хийсэн. 10 жилийн хугацаатай буюу 2021 онд дуусах байсан. Хуульд концессын гэрээгээр авсан хөрөнгийг хувьчлахыг хориглодог заалттай. Гэвч үүнийг зөрчиж, УИХ тогтоол гаргаж, өртэй нь хувьчлах шийдвэр гаргасан юм билээ.
- Том үгээр ярьвал энэ бол улс оршин тогтнохын тухай асуудал. Хөтөл бол Дээд шүүхийн Захиргааны Танхимын тэргүүн шүүгч М.Батсуурийн аавынх нь компани.
- УЕП-ын удирдлага нь Дарханаас төмрийн хүдэр зөөдөг.
- Д.Эрдэнэбилэг байгуулсан төрөө бэхжүүлсэн бол энэ өр хэзээ ч төлөгдөхгүй байсан. Мартагнуулаад л өнгөрнө.
- Монголбанкны Ерөнхийлөгч байсан Золжаргал Худалдаа хөгжлийн банкны теллер байсан хүн. 360 гаруй тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг. Монголбанк арилжааны банкуудад зузаатгал хийдэг болохоос ААН-үүдэд зээл гаргасан байгууллага биш. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн компаниудад хууль зөрчиж зээл олгосон.







юун 1000 жил ярина вэ 100 жил гэвэл арай үнэмшилтэй
Энэ нөхөр ч бас нэг их дутахгүй л байх. Удахгүй араас нь
Оюун-Эрдэнийн засгийн газар 30 жил дампуурсан төрд өөрчлөлт шинэчлэлийг хийж байна. шударга үнэн ялах болно. Өнгэтэй өөдтэй болгоныг хамсан сахал Эрдэнэбилэгийн хамсаатан бол жонхуу зуурагч хутгагч 2 ерөнхийлөгч мөнөөс мөн.
Оюунэрдэнэ зөв хөдөлж байна.одоо энэ бугшсан луйварчдын маапааныг цэгцлэх цаг нь болсон.талархаж байна
Оюунэрдэнэ ЕС болж энэ асуудлыг гаргаагүй бол энэ их хувьсгалч нар амаа хамхисаар л байх байсан хэрэг үү?хаяг нь сахал Эрдэнэбилэг болохоос биш МАН-ын олон хүн хамт байж магадгүйл юм