Ардчилсан Намын удирдлагууд АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандаж, Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ:
- АНУ болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарт юун түрүүнд мэдэгдэл хүргүүлж байгаа. Манай улсын зарим төрийн өндөр албан тушаалтан хууль дүрэм зөрчиж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэл бүхий баримт байна.
Эдгээр албан тушаалтнууд энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан зэрэг үндэслэл байгаа юм. Хууль сахиулах байгууллага зориуд шалгахгүй байгаа тул тэд үндэстэн дамнасан гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэгдэлд дурдсан.
ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын хил нэвтэрсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Тэд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар явж байна хэмээн мэдүүлж хилээр гарсан байдаг. Ингээд хилээр гарсан даруйдаа тус улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд, газрын тосны томоохон компанийн төлөөлөл, төмөр замын удирдлагуудтай уулзсан байна.
Монгол Улсын хилээр орж ирсэн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгыг ҮАБЗ хэмээн лацдаж ямар ч хяналтгүйгээр оруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийсэн.
Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Хуулийн байгууллага энэ талаар ямар шалгалт явуулж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нэр хүндийг ашигласан.
Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдэлдээ дурдсан байгаа. ОХУ, Беларусийн аж ахуйн нэгжтэй хамтран их хэмжээний валютыг Монгол Улсад оруулж ирээд эзэн холбогдогчгүй алга болсон нь ноцтой гэмт хэрэг.
Хамаарал бүхий 20 хүний материал, 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа" гэв.








Энэ хэдэн тэнэг улс терч нэртнээс болж улс орон суйрэх нь. Хятад яагаад хилээ нээхгуй бна бэ?! Тер бна уу?!!!!
Энэ эрдэнэ гэж үхэж далд орохгүй гахай бнаа Ардчилсан намыг бузарлаж дууслаа зайлаачээ
ЭнэЭрдэнэ гэдэг Хүн өөгүй шудрага, алдаа дутагдалгүй Хүн үү
Shokluu hze ene nohoriig yavuulah um boloo
Эрдэнээ өөрийгөө хичээ,чи бас нэг хэрэгтэн шүү
Хийлцээд эхэллээ дээ, хүүк түлхүүрдээд тавьцан хэсэг эргэлднээ
Женко одоо хууль дүрэмгүй монгол улсад дураараа ЦАЙЦАН ДЭЭРЭМЧИН ШИГ авирлаж бхад Монгол улсын хууль шүүх одоо шалгаад шоронд хийж хатаагаачээ.Монгол улсыг талцуулж хуваагдахыг ерөнхийлөгч бхдаа ч маныг тараа гэж бсан одоо аныг энэ одоо хэн бэ өөрийгөө ЮУЧ хууль дүрэмгүй хийж болно гэж боддог юм бх даа.
Тухайн үедээ 20 сая доллар гэж байсан одоо 2 сая доллар болчихжээ, мөд 2 төгрөг болох байх даа
Өөрийгөө эхлээд шалгуул ЭРДЭНЭЭ......!!!
Нэг хүн....2 зүйл ...10 хэрэг...20 хүн үгүй мөн....хөл толгойгүй ажилаа......арай 2
Эрдэнэ ээ чи тийм л мэдэж бсан юм бол өнөөдрийг хүртэл иргэний үүргийнхээ дагуу мэдээлэл хийхгүй чухам юуг хүлээж бсан юм бэ???!!!
Хийсэн бсон явдалыг...Ноцтой Улс оронд харш бол Хэн бх...Хэн бсан нь огт хамаагүй...ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ МЭДЭЭЛЖ....БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ НЬ ЗӨВ 2...УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БДАЛД ХЭРЭГТЭЙ......ХЭН ХЭЛЖ БУЙ НЬ ХАМААГҮЙ.... ХЭРЭГТЭЙ...
Зөв шүү эрх мэдэлтнүүд 20,30 сая доллорыг нааш цааш нь хууль бусаар хил давуулж угаадаг жирийн иргэд 2,3 мянган доллортой явахаар хураалгаж байдаг юм адилхан байх ёстой
Но наадамНо даблАжилаа хий гээд дуусгаа биз
Эрдэнээ чи зайлаад далд ороод өгвөл нам чинь бүтэн болох гээд байна
Ялтан Эрдэнэ сул чөлөөтэй явж болохгүй
Питаанаа чи ичээч ээ Баянхонгороос Женкогийн нүүрээр олон удаа гарсан биз дээ!!! Ичих нүүргүй тарвага!!!! Эрдэнэ муу ялтан минь чи энэ их үйл лайгаа яаж даана аа!11