УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, ирэх пүрэв гарагт жагсаал цуглаан зохион байгуулах талаараа мэдэгдсэн. Энэ үеэр УИХ-аар өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
Т.Доржханд:
- Жижиг тойрогт мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг нь төр болоод төрийн өмчит компаниудаас хулгай хийж олж байна. Үүнд иргэд бухимдаад байна, муухай байна. Гэтэл үүнийг ангийн нөхөд маань хаалттайгаар дотроо ярилцаж байгаад хамгаалж авч үлдэж байгаа нь зарчмын хувьд буруу. Ингэх юм бол монголчууд авлигыг дийлж чадахгүй, хөгжихгүй, хулгайгаа ялж чадахгүй.
Ард түмний төлөөлөл болж парламтентад сууж байгаа, хүчээ нэгтгээд УИХ бүрдүүлж байгаа гишүүд нь хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой. УИХ "Та хулгайч, та буруутай" гэж шүүх эрхгүй ч хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох эрхтэй. Тиймээс энэ асуудлыг УИХ нээлттэй хэлэлцмээр байна.
Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар их шударга улстөрч гэгддэг билээ. Хэдэн жил шударга гэж үнэлж ирсэн билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн Банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн Банканд байгаа юм байна. Түүнчлэн Н.Алтанхуяг хамгийн их сандарсан, лобби үүсгэсэн. Тэд хамгааллаа гэж бодоод байна. Харин залуу үеийнхэн ийм байж болохгүй гэж бодож байна. Зайгаа тавь, замаа цэвэрлэ" гэлээ.







Novshnuud songood bdag aav ax egch nartaa l gomdox yum daa
Төрийн өмчийн компаниуудыг хувьчилвал үнэ нэмээд балланаа сүйрэнэ ард түмнээ бод гэх мэтчилэн айлгах, сүрдүүлэх, эх орончийн дүрд тоглсоор Төрийн өмчийн компаниууд МАН-АН-н САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ!!! МОНГОЛД ЦОО ШИНЭ ҮЕ ХЭРЭГТЭЙ ЦАГ ҮЕ НЭГЭНТ БОЛЖЭЭ!!! ОДОО ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ХЭЗЭЭЧ ӨӨРЧИЛӨЖ ЧАДАХГҮЙ!!!
Надад ирсэн мэдээлэл гэх юм чи өөрөө энэ өдөр их хуралд байгаагүй юмуу