#Шууд: МУ-ЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ЯМАР ШАТАНД ЯВЖ БАЙГАА ТАЛААР АТГ-ААС ТОДРУУЛЖ БАЙНА
АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Жаргалбаатар:
- АТГ Хөгжлийн банкны холбоотой хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 167 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийлгүүлсэн. Хууль бусаар олгогдсон зээлийн 2,3 их наяд гэж тооцоолсон. 30 гаруй ААН -ийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
- Өнөөдрийн байдлаар 42 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Прокурорын байгууллагаас эдгээр хүмүүс дээр нэмж, нэр бүхий хүмүүс дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоо ирүүлж, танилцуулах ажиллагаа явагдаж байна.
- Хөгжлийн банкны 18 албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий 6 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Бусад нь ААН-ийн удирдах албан тушаалтнууд.
- УИХ-ын гишүүдийн хувьд бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг зүйл яригддаг. Хуулиараа УИХ-ын гишүүдийн орон байр болон ажлын байр, унаа тэргэнд нэгж хийх эрхгүй. Гэвч зарим нь энэхүү халдашгүй эрхээ ашиглаж, олон нийтэд гэм буруугүй гэж зарладаг, хилээр гарч, гадаадад амьдардаг. Энэ бол нэг биш нэлээн хэдэн удаа тохиолдож байна.
- УИХ-ын хувьд гишүүдээ авч үлдэх, парламент дархлаатай байх ёстой гэдэг зүйл ярьдаг. Энэ нь өөрөө шударга ёсыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл шударга ёсонд халдсан дархлаа гэж байх ёсгүй.
- АТГ тухайн хүнийг гэмт хэрэг хийсэн болзошгүй гэх сэжиг бүхий таамаг, нотлох баримтуудыг цуглуулаад, прокурорын байгууллагад танилцуулаад, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад халдашгүй байдалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байгаа учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Цаг хугацаа алдах тусам эдгээр хүмүүс нотлох баримтуудаа зөөвөрлөх, нуух, устгах нөхцөл байдал үүсгэдэг.
- Мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явагдаж гэмээнэ зөрчигдсөн эрхийг сэргээдэг. Гэтэл УИХ процессын хуулиас тусдаа эрх дарх, халдашгүй байдал тогтоосонтой холбоотойгоор шударга ёс алдагдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх хүсэлт сонирхлоо илэрхийлэх ёстой.
-







АТГ -өөртөө давуу байдал үүсгээд ХУД-д ажилчдын орон сууц гээд 12 давхар барилга явган хүний зам дээр барьчихаар ЯАХ юм.Өөрсдөө хууль зөрчдөг
ЭНЭ 4 их айхтар луйвар хийсэн нь харагдахгүй байгаа. ҮҮНИЙ оронд 4,3 тэрбумын АВЛИГА авсан ЭРДЭНЭТийн ганбаатарыг яагаад 20 хон сая төгрөгөөр торгоод, ялласан гэж байгаа юм вэ? Ингэж шийтгэж АВЛИГАТАЙ тэмцэхгүй шүү