Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,   Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар НДҮЗ тайлан, Нийгмийн түншлэлийн Гурван талт Үндэсний хороо хуралдаж цалин хөлсний журам, 

-  Хаягийн мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

– Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

– Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,

– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Сүүлийн үеийн мэдээллээр Засгийн газрын хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассан. Иймээс аялал жуулчлалыг сэргээх үүднээс судалгаанд үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна.