Х.Нямбаатар: Энд худлаа ярих тухай нэг ч үг байхгүй Б.Энхбаяр гишүүн ээ

Админ
2022/06/17

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эрүүгийн хуулийн хуучнаар гүтгэх одоо бол худал мэдээлэл тараах гэмт хэргээс илт худал мэдээлэл тараасан бол гэдэг заалтын илт гэдгийг хассан байна. Тэгэхээр худал мэдээлэл тараасан бол гэмт хэрэг болох гэж байна. Худлаа ярьдаг хүн болгон ял эдлэх болчихоод байна. Доромжлохыг бол дэмжихгүй байгаа. Ер нь бол монголд нэр хочгүй хүн гэж байхгүй. Монголчууд нэр хоч өгөх дуртай, шооч ард түмэн. Зарим нь нэр хочиндоо дуртай байдаг. Энэ болгоныг яллах бодлого бас ямар учиртай вэ" хэмээн асуув. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Б.Энхбаяр гишүүнд би өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр бүгдийг нь хариулсан. Би дахиад хариулъя. Чуулган дээр бас заавал асуух юм байна. Одоо байгаа гэмт хэрэг дээр илт худал мэдээлэл тараасан бол худал мэдээлэл тараасан бол гэдэг үгэн дээр тоглоод байна. Энэ дээр нэг ийм байгаа үг байгаа. Худал мэдээллийг олон нийтэд тараасан бол. Энд ерөөсөө хоорондоо худлаа ярих тухай нэг ч үг байхгүй Энхбаяр гишүүн ээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүчингийн гэмт хэрэг хийсэн гэж олон нийтийн сүлжээгээр тараахыг хэлж байгаа.

Түүнээс биш хоорондоо худлаа ярих, мэтгэлцэх, цаашлаад тэр доромжлох гэмт хэрэг дээр та бас буруу жишээ авч байна. Тийм шооч үйлдэл, зан гаргах тухай огт яриагүй. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол торгуулийн ялтай болж байгаа.

2017 оны Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110, 111 дүгээр зүйлийг тайлбарласан байгаа. Доромжлох гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон зан суртахууны шаардлагын хэм хэмжээ, хүний үндэс, зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. Түүнээс биш бие биедээ нэр хоч өгсөн үйлдлийг ойлгохгүй гэж дээд шүүх тайлбарласан.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.89.97.1
    2022/06/21

    Доромжлолын хувьд нэг хүн хөнгөн шог байна гэж өнгөрөөх юмыг өөр хүн доромжлол гэж хүлээж авна. Хүн хүний хүлээж авах чадвар өөр... тэгээд аль нь доромжлол аль нь шоглоом байна гэдгийг хэн нь ялгаж салгах юм?

    Хариулах
  • 192.89.97.1
    2022/06/21

    Хаана ч ямар ч улсад хоёр хүн хоорондоо худлаа юм яриад, тэр юм нь яг тэр хоёр хүн дундаа үлдэнэ гэж байхгүй. Тэр хоёр хүний хоорондоо ярьсан худал чинь цааш нь цуурч яваад л Худал мэдээлэл тараасан ... гэдэг юм чинь болчихно биз дээ.

    Хариулах
  • 192.82.75.133
    2022/06/18

    Нямбаатараа ард түмнээ номхотгох талын юм л дандаа ярьж хууль санаачилж байх юм.Наад хулгайч авилгачин эрх баригчид хууль тогтоогчдоо хазаарлах талаар юм хийгээч..Үнэнийг хэлэхэд үг сонсдоггүй шуналд нүд нь сохорсон төр засгийн өндөр дээд эрх барьж байгаа та нарыг доромжлохоос өөрөөр яаж үгээ сонсгох юм бэ.

    Хариулах
  • 124.158.64.200
    2022/06/17

    Энхбаяр ч буруу ярьж байна Нямбаатар ч үгэндээ будилж байна

    Хариулах
  • 202.126.89.21
    2022/06/17

    Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийнхээ үнэт зүйлийг Эрүүгийн хуулиар хамгаалахад буруу зөв гэхээс илүү зарчим гэж харах ахул илүү зүйд нийцэлтэй. Учир нь бид Үндсэн хуулиараа иргэн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл эрх, үүрэг, хариуцлага гэх энэ алтан хэлхээс нь асуудлын үндэс суурь юм.

    Хариулах
  • 66.181.161.25
    2022/06/17

    How bazaj baihad n damjuulsan bol yah we

    Хариулах