ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

Админ
2022/08/10

БРЮССЕЛЬ. /AP/. Их Британи, Европын Холбоо /ЕХ/ наймдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоохоор болсон байна. 

Энэхүү арга хэмжээ нь Украин руу довтолсонтой холбогдуулан ОХУ-д авсан тав дахь багц хориг арга хэмжээний нэг бөгөөд тус улсын эдийн засагт хохирол учруулах зорилготой гэж Лондон, Брюссель өмнө нь мэдэгдсэн билээ.  

Оросоос нүүрс импортлохыг хориглохын өмнө ЕХ-ны орнууд импортоо нэмэгдүүлжээ. Түүхий эдийн худалдааны талаарх НҮБ-ын статистикийн мэдээллийн сангийн мэдээллээс эш татан “Ведомости” сонинд мэдээлснээр, энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд ЕХ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар их нүүрс худалдан авсан байна.  ЕХ-нд нийлүүлсэн Оросын нүүрсний хэмжээ 3.9 дахин буюу мөнгөн дүнгээр 9.3 тэрбум ам.долларт хүрчээ. 

Гол импортлогчид нь Герман, Польш, Испани, Итали, Нидерланд улсууд байсан байна. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/30...


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.199
    2022/08/12

    европын ард түмэн хөөрхийс том том бүлтэрч байж хөлдөж үхнэ дэ.

    Хариулах
  • 202.126.89.117
    2022/08/10

    энэ жил европд аймшигтай хүйтэн өвөл болоосой

    Хариулах