Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа.
С.Энхболд:
- 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг улс орон даяар амжилттай үргэлжилж байна. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 272,434 хүн хамрагдсанаас 121,743 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 150691 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна.
Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгууд үзлэгийг идэвхитэй зохион байгуулж хамрагдалт өндөр байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ. Иргэдийн дунд:
- Хоол боловсруулах тогтолцооны эмгэг 66.4 хувь
- Дотоод шүүрэл, шээс бэлгийн зам болон амьсгалын замын эмгэгүүд удаах байрыг эзэлж байна.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрснээс 240 нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Үүнээс 201 шинжилгээ хортой хавдар байх магадлалтай байгаа бөгөөд лавлагаа шатлалын оношилгоонд шилжсэн байна.
272.4 мянган иргэний 170 мянга гаруй нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул тандалт судалгаа болон өвчлөлийг бууруулах төлөвлөлтийн ажлууд давхар хийгдэж байна.
Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна.
2021-2022 онуудад Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 20 аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн тус бүрт 1.8 тэрбумын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн тоноглогдсон 20 кабинеттэй Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулсан. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо хамрагдаж байна.







Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
Зүгээр монголчууд өвчний үүр болчихсон юм уу эмч мэргэжилтэнгүүд маань биднийгээ ямар л бол бол ямар өвчнөөр айлган сүрдүүлэж бизнес хийдэг болоо юу. Ковид гээл бучигнуулаад сүүлд нь өөрсдөө өөрсдийгөө мэд гээд хаясан.Одоо шинжилгээ захвал хийлгэ гээд тэгсэн хүн бүхэн хавдар,бүүр хортой хавдар ч гэх шиг яагаад ийм муухай хандаад байнаа.Тийм бол шинжилгээ өгч яахавдээ хүн нэг л үхэх болохоос 2 үхэхгүй гээд л иргэд ярьж байна. Зүгээр л тэр ЭМД-ын сангаасаа мөнгөө ав гэж байхын аль нь зөв бэ?
50 deesh nasniihan hezee hamragdah ym be