Л.Оюун-Эрдэнийн шинэ засагт хэн, хэн багтах нь МАН-д төдийгүй АН-д чухал сэдэв болжээ. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ С.Баярын жишгээр АН-ыг танхимдаа урьсан. Гэхдээ ялгаатай нь, УИХ дахь АН-ын бүлэгт.
Энэ нь Л.Оюун-Эрдэнийн хувьд ҮХНӨ-ийг явуулах нөгөө талаар өөрийнхөө дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх гэсэн арга тактик нь юм. С.Баярын хамтарсан засгийн үед Оюунтолгой төслийн гэрээ байгуулсан, С.Батболдын засгийн үед эдийн засгийн өсөлт 17 хувь өссөн гэхээр энэ нь муу ч тактик биш. Гол нь АН-ын бүлэгт засагт ороод ажиллах чадвартай нь хэд вэ л гэхээс.
1.
Л.Оюун-Эрдэнийн энэ мэт арга тактикийг харахад ирээдүйгээ, эдийн засгаа бодсон амбиц нь гэж тодотгож болохоор. Нөгөө талдаа хойноо дайн байлдаантай, урдаа улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа үед гэр дотор эв нэгдлээ сахих, ардчилал, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах гэсэн “алсын хараа” нь ч биз. Монголчууд эв шаазгай буга барина гэлцдэг. Оргүй хоосноос гарсан үг ч биш юм.
Автори дэглэмтэй, хоёр том гүрний дунд хавчуулагдан амьдарч буй монголчуудын хувьд эдийн засаг, улс төр талаасаа амьд үлдэх боломж бол дотоодын эв нэгдэл. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай намуудад хамтран ажиллах урилга илгээжээ гэж харагдаж, уншигдаж байна.
Үндсэндээ Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна. Энэ нь манайд ирж буй айлчин гийчдээс харагдаж байгаа ч биз. Өөрөөр хэлбэл өннөрсөн хавраас эхлээд хоёр хөрш төдийгүй Япон, БНСУ элч төлөөлөгчөө илгээсэн. НҮБ-ын тэргүүн ирээд буцсан. Энэ нь нэг талаар Монголын хувьд эерэг сурталчилгаа хийгээд эдийн засгийн том боломж. Үүнийг ашиглахад парламентад суудалтай намуудын дэмжлэг түүнд хэрэгтэй ч байсан биз.
2.
ҮХНӨ-ийн дагуу Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Мэдээж Ерөнхийлөгч, УИХ дарга, намынхантай зөвшилцөх нь ойлгомжтой. Гэхдээ засгаа бүрдүүлэхдээ тэрбээр хоёроос доошгүй удаа сонгогдсон, байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэх шалгуур тавьж буй нь шударга зарчим. Мөн Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгаж өгсөн төрийн бүтээмж, чадварынх нь нэг хэсэг байж болох. Тэгээд ч Япон, БНСУ-д зэрэг ардчилсан, парламентын засаглалтай орнуудад энэхүү мерит зарчмыг барьж ажилладаг.
Хоёр ордны дундах улс төрийн хов живийг сонсоход Ерөнхий сайд засгийнхаа 50 хувийг УИХ-аас, шинээр сонгох бололтой. Түүнд засгаа зуун хувь шинэчлэх ч эрх бий. Гэхдээ хуучин сайд нараа үлдээж буй нь нэг талдаа өмнөх ажлыг нь үргэлжлүүлэх гэсэн бодлого байх. Дан шинэ сайд нар ороод ирвэл салбартайгаа танилцахаас эхлээд хугацаа алдах тал бий. Учир нь Л.Оюун-Эрдэнэ алгуурлах, ажлаа хойш тавих хугацаа үлдээгүй.
3.
Том төслүүдээ хэрэгжүүлэх, авто замын түгжрэл, боомтуудын асуудлыг цэгцлэх нь Л.Оюун-Эрдэнийн "толгойны өвчин" болсон. Тиймээс ажлаа мэддэг, ачаалал даадаг хүн түүнд хэрэгтэй. Ядаж л УИХ дээр бодлогоо хамгаалж чадахгүй бол хэцүү. Нөгөөтэйгүүр авлигаас ангид байхаа ч зарласан. Тиймээс түүний танхимд орж ирэх сайд нар ямба эдлэх биш ажил хийх л гэж томилогдож байгаа гэсэн үг.
Дарханы зам, төмөр замуудын бүтээн байгуулалтуудыг хугацаанд нь дуусгах , хөндлөн босоо авто замуудыг боомттой холбох зэрэг ажилуудыг 2024 он гэхэд хийж дуусгаж чадах хүнээр зам тээврийн салбараа удирдуулах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт инээх өдөр ирнэ гээд суугаад байвал хэзээ ч Дарханы зам ашиглалтад орохгүй ч байж мэднэ. Мөн Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан, Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж чадах хүн хэрэгтэй. Иймээс л Л.Оюун-Эрдэнэ шинэ засгаасаа Шинэ сэргэлтээ эхлүүлэх болов уу.
Б.БАТ
Буцаад Миэгийн талын хүмүүс сайд боллоо Хүүкийн шудрага ёс намаа цэвэрлэх шал худлаа! Бурхан минь бага л идэж уугаасайдаа!
Сэрдэггүй ээ зайлуул. 1 Нямка нь орондоо 3 увс үлдээв. Дийлэхгүй нн
Нээмкээ өвгөнийг хөөгөөд д шинэ сэргэлт болчихдог юм байна
Ай даа амжилт шүү ЕС аа.....2 зам Хог шүү...
Хуучин Бурхинууд.. .буюу....Дол цохисон Хэн ч бай....Тэр тусамаа ашиг сонирхолын Зөрчилтэй гэсэн Пайзтэй Этгээд бол Энэ ЗГ ийн Сайдын Албанд.....Алуур бноо....Хэрэ ггүй....Ажил хөгжил бддог л Сайд хэрэгтэй.... Мэрэгжилын Хүн шүү....
Хэн ч гарсан ялгаагүй. Ажил хийдгүйм