Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүд “давхар дээл” өмсгөх эрхтэй болсон билээ. Хуулийн энэ өөрчлөлт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарим сайд нарын асуудлыг түргэвчлүүлж, 7 хоногийн дотор л бүхнийг “эргүүлж” орхив. Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу 8 сайдаа солихоор Удирдах зөвлөлдөө саналаа оруулж, 100 хувийн дэмжлэг авч чаджээ.
Тэрбээр хоёроос дээш удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Байнгын хороо даргаар ажилласан гэх шалгуурын дагуу Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун нараар танхимдаа сэлгээ хийхээр болсон байна. Шинээр томилогдож буй сайдуудын дунд асуудлаа мэдэхгүй гэх хүнгүй ч ЗГХЭГ-ын дарга дээр МАН сюрприз барив.
Хэрэг эрхлэх газар бол Засгийн газрын гал тогоо. Тиймдээ ч үе үеийн Ерөнхий сайдууд хамгийн чухал, итгэлт хүндээ энэ албыг хариуцуулдаг. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь Ц.Нямдоржийг сонгоход олон хүн гайхаагүй. Энэ удаа хэнийг түших бол гэх хүлээлттэй байсан ч жагсаалтад байгаагүй хүнийг оруулж ирсэн нь “Ерөнхий сайдын гол онилсон хүн нь” гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэж байна.
Д.Амарбаясгаланг шаггүй сайн улс төрийн стратегич гэдгийг МАН-ын дараалласан ялалтууд харуулдаг. 2019 онд эхлүүлсэн намын шинэчлэл, 2016 оноос хойших улс төрийн сонгуулиудын үнэмлэхүй ялалтуудын автор нь тэр. Нэг үгээр намаа зангиддаг гол хүч нь. Гэвч тэрбээр сонгууль бүрийн дараа өрнөдөг албан тушаалын таамаглалыг эвдсээр ирсэн. Өөрөөр хэлбэр олон боломжоос татгалзсан. Харин удаа Засгийн газрын гишүүн болж байгаа нь цаана учиртай биз.
Магадгүй ирэх 2023-2024 онууд Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн хүнд байж болзошгүй дүр зураг харагдаж буй. Олон улсын нөхцөл байдал болоод инфляц, өрийн дарамт, хилийн асуудал гээд нэн тулгамдсан асуудлууд их. Хэрэв манай улс нэг л хазгай гишгэвэл дефолт зарлаж ч мэднэ. Энэ утгаараа Засгийн гал тогоог барихад генсекийн туршлага хийгээд зангараг хэрэг болсон байх магадлалтай. Ямар ч МАН-ын энэхүү сонголт гэнэтийн бэлэг барьж чадлаа.
Харин цаана нь МАН-ыг Д.Амарбаясгалангаас өөр базаж чадах хүн хэд бол, хэн бол гэх асуулт хариултгүй үлдэж байна.








Ард түмнээ өрнөөс л салгаж өгөөрэй дээ. Энэ л чухал шүү. Гол стратеги барих хүн нь боллоо шүү дээ.
Энэ олон ЖДҮчид тэгээд мөнгө шаасан шагналдаа САЙД болчихож байгаам уу энэ л монголын эмгэнэл шүү дээ ХҮҮК ээ
Өнөө муу өвгөн МЭНГЭТЭЭ хайш нь зайлуулчихваа
Чойжоо Хүрэлбаатар Саран ээж заавал сайд болох ёстой юу МАН намд тэгж их мөнгө өгсөн хэрэг үү хотын даргын хэрэг байна уу сайд нь яг юу хийх юм хэн нь хотоо удирдах юм хотын сайдаа юмуу хотын даргаа ч юмуу аль нэгийг нь татан буулга юун хэмнэлт вэ яасан элбэг мөнгө хөрөнгө вэ БАЛАЙРАХАА больж үз Хэнтийн бацаан
Ungursun 8 jiliin hugatsaand Amarbaysgalan hangalttai uuriiguu haruulchihsan hun dee turshlagatai zaluu huniig songood yvhad buruudah ymgui bh
Мундаг л залуу байгаад байгаамдаа. Одоо л харъя.