УИХ-ын зарим байнгын хорооны дарга нар Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан Байнгын хороодын дарга нарыг шинээр томилох шаардлага үүссэн. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж,  дараах хүмүүсийг Байнгын хорооны даргаар томилох нь зүйтэй гэж үзжээ. 

  • Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан,
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг,
  • Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр,
  • Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар,
  • Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин,
  • Төсвийн байнгын хорооны даргаар Х.Булгантуяа,
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар  Т.Энхтүвшин,
  • Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар,
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нар томилогдоно.