#Шууд: Н.Учрал: Манай салбар их онцгой. Мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллана.

Н.Учрал: 

- Яамны бүтэц орон тоо батлагдсан. Цаашдаа цахим гарын үсгийн хуультай хамт Төрийн албаны итгэлцүүрийг төрийн албаны мэдээлэл технологийн мэргэлжилтнүүдэд арай өөр байдлаар тогтоох хуулийн төслийг дагалдуулсан. Учир нь энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн цалин хөлсийг өөрөөр авч үзэхгүй бол нэлээн бэрхшээл дагуулж байна. Тиймээс илүү бүтээмжтэй, цомхон багаар яамны үйл ажиллагааг явуулна. 

- Манай салбар бусад салбаруудаас илүү нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг шаарддаг. Боловсон хүчний хувьд хувийн секторуудын хувьд хангалттай бий. Гэхдээ тэдгээр хүмүүсийг төрийн албанд оруулж, цалинжуулна гэвэл учир дутагдалтай. Тиймээс миний хувьд хувийн хэвшлээс зарим ажлуудаа гүйцэтгүүлнэ. Төр заавал бүх ажлыг хийх албагүй, бодлогоо барихад хангалттай. 

- Хатуу дэд бүтцээ сайжруулах тал дээр анхаарна. Шилэн кабельд холбогдоогүй сумд цөөнгүй бий.