#Шууд: Ч.Хүрэлбаатар: МУ дефольт зарлахгүй. Хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр анхаарна

Ч.Хүрэлбаатар:

- Эдийн засаг хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Өмнө нь байгуулагдаж байсан ч татан буугдсан. Үйл ажиллагаа нь тогтвортой явж байгаагүй гэсэн үг. Төрийн байгууллага дундаа тэргүүлэх институци байлгахын төлөө ажиллана. 

- Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн бодлого нь тогтворгүй явж ирсэн. Төмөр замын цариг гэхэд нэг бол өргөн, нарийн, баруун тийшээ барина, зүүн тийшээ барина гэж маргалддаг. Энэ нь эргээд Монголын улсын эдийн засгийг савлуулж ирсэн. Бодлогын баримт бичиг хангалттай байгаа.  Одоо бол бодлогуудаа нэгтгэх л үлдэж байна.

- 2021 оны байдлаар ДНБ 44 их наяд байна. Цаашид манай эдийн засаг тэлэх ёстой. Дэлхийн эдийн засаг хямралын байдалтай байна. Ойрын үед валютын ханшийн эрсдэл байна. Энэ үед эдийн засгийн бодлогоо оновчтой болгох нь зөв.

- LPT бол 2.8 тэрбум ам.долларын зээл. Энэ бол Монгол улсын Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн. Шийдлийг нь зөв гаргах ёстой.