Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Тус чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхтэй түншлэн ажиллахад бэлэн гэв. Мөн Эгийн голын цахилгаан станцыг БНХАУ-тай хамтран хийнэ гэдгээ хэллээ.
Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “Сибирийн хүч -2” байгалийн хийн хоолойн төслийн талаар асуухад хариултыг өгчээ.
Л.Оюун-Эрдэнэ:
Бидний хувьд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийгээд дуусч байна. Өнөөдөр нягталж дахин ярилцсан.
Хийн хоолой яагаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах ёстой вэ гэхээр бүс нутаг хамтдаа хөгжиж интеграцид орж, илүү их эдийн засгаараа уялдах ёстой. Зөвхөн хийн хоолой биш миний танилцуулсан төмөр зам, авто замын төслүүд агаарын тээвэр интеграцид орох нь чухал гэж үзэж байна. Ингэснээр манай бүс нутгийн өрсөлдөх чадвар дээшилнэ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!