#Шууд: АН-ын залуучууд удирдлагууддаа шаардлага хүргүүлж мэдээлэл хийж байна

Ардчилсан Залуучуудын холбоо: 

- С.Эрдэнийн энэ сарын 19-нд зарласан хуралд АЗХ оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Холбооны 30 нэгжээс энэ талаар мэдэгдсэн. Тодруулбал 21 аймгийн 9 дүүргийн АЗХ-оос ямар нэгэн төлөөлөл ирэхгүй. С.Эрдэнэ болон түүний дагалдагчид АН-ыг хувааж, үнэгүйдүүлэн Монголын Ардчиллыг устгахаар эрх баригчидтай гар нийлэн улайран зүтгэж байна. Тэд 21 аймгийн АН-ын дарга нарыг сольж, 2 нам болгочихоод байна.  Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд 8 аймагт ялалт байгуулсан. Гэтэл тэдгээр аймгуудын дарга нарыг сольчихоод байна. Энэ бол С.Эрдэнэ АН-ыг устгах үйл ажиллагааг улайран хийж байна. Бид хэзээ ч үүнийг дуугай сууж өнгөрүүлж чадахгүй. 

-  С.Эрдэнэ МАН-тай ял наймаалцдаг гэдэг. Тиймээс АЗХ-оос УЕПГ, АТГ-т хүсэлт хүргүүлж байна. Тухайлбал С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, хэдэн хэрэг байгаа эсэх, хаагдсан болон шалгагдаж буй хэдэн хэрэг байгаа эсэх, ямар шатан дээрээ явж байгаа эсэхийг тодруулахаар хүсэлтээ явуулсан. 

- С.Эрдэнэ 200 сая төгрөгөөр АЗХ-г худалдах гэж байна. Ардчилсан Залуучуудын холбооны тамгыг гээсэн хэмээн  зарлуулаад дахин аваад 200 сая төгрөгөөр зарах гээд байна. Бид бол албан ёсны тамгатай холбоо. 2019 оноос хойш 4 жил хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.