Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр. Уг нь энэ өдрийг Ардчилсан намынхан баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байсан цаг саяхан. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд энэ өдрийг хэрүүл, хараал, зодоон нүдээнтэйгээр тэмдэглэдэг болсон нь Ардчиллынхныг бухимдахад хүргэдэг. Энэ жил мөн л тэр дүр төрх давтагдаж, залуучуудын холбооныхон нь тамгаа нэхэж, тугаа буулган, экс даргатайгаа үгийн муухайг хэлэлцэв.
С.Эрдэнэ энэ сарын 19-нд намынхаа залуучуудын Үндэсний чуулганыг хуралдуулахаар зар тараажээ. Тус хуралд өнөөгийн АЗХ-ныхон нь оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд тамгыг нь 200 сая төгрөгөөр худалдах гэж байгааг эсэргүүцсэн нь энэ аж.

Гэвч Ардчиллын өдрийн сюрприз үүгээр дууссангүй. С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намынхан өнөөдөр Үндэсний Бодлогын Хороо"-гоо ээлжит бус хуралдуулж, Үндэсний Бодлогын Хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нараа батламжилжээ. Хамгийн сонирхолтой нь ҮБХ-ны дэд даргад Монгол улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг батламжилсан байна.

Ч.Сайханбилэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах давуу эрхийг бусдад шилжүүлэхдээ хууль зөрчиж, улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр эрүү үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан. Өдгөө АНУ-д амьдраад хоёр жил гаруй болж буй. Хэрэв эх орондоо ирвэл нисэх буудлаас шууд ачигдах "заалттай". АН яагаад ийм хүнийг намдаа эргэн ирүүлж, албан тушаалд томилсон нь сонирхол татаж байгаа ч түүнээс илүү өнөөдрийн АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Амгаланбаатарын мэдэгдэл бүр ч илүү сонирхол татна.
М.Амгаланбаатар С.Эрдэнэд шаардлага хүргүүлэхдээ “С.Эрдэнэ МАН-тай ял наймаалцдаг гэдэг. Тиймээс АЗХ-оос УЕПГ, АТГ-т хүсэлт хүргүүлсэн. С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, хэдэн хэрэг байгаа, хаагдсан болон шалгагдаж буй хэдэн хэрэг байгаа болон ямар шатан дээрээ явж байгаа эсэхийг тодруулахаар хүсэлтээ явуулсан” хэмээсэн.

Түүний энэ мэдэгдлээс харахад Ч.Сайханбилэг С.Эрдэнээр ялаа тохируулж, АН-д эргэн ирэхээр санаархаж байна уу гэх өнцөг гарч ирж болох. Цаашлаад эрх баригчидтай ч тохиролцсон байхыг ч үгүйсгэх аргагүй мэт.
Ямартай ч АН-ын хуучуул хэргээ ямар нэг байдлаар зохицуулчихаад буй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэрэг прокурорт замхарсан. Тэд өдгөө АН-ын дараагийн даргад өрсөлдөхөөр тус тусынхаа PR-ийг хоёр талдаа хийгээд эхэлчихсэн бол дараагийнх нь ийнхүү Ч.Сайханбилэг бололтой.








Самраад,ху
Зар зар Сайханбилэгт худалдаа биз к к к
Ene umhiirsen tarhitai buzar hulgaich irtsen ymuu arai bisher yaatsan uls oron ym boldoo huurhii