Хөгжлийн банкны зээлийн хэрэгт зөвхөн яллагдагч нь гэхэд л 80 гарчээ

Админ
2022/09/16

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд ороод удаж байна. Банк 66 компаниас 3.2 их наяд төгрөгийн зээл нэхэмжилж эхэлсэн. Зээлдэгчдийн хэргийг АТГ шалгаж буй. Тэгвэл тус банктай холбоотой эрүүгийн хэрэгт зөвхөн яллагдагч нь гэхэд л 80 гарчээ. Энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул "Монголын мэдээ сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Н.Мандуул: 

- АТГ 736 тэрбумын хохиролтой 19 зээлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад дуусаж байгаа. Удахгүй прокурор, шүүхэд шилжих байх. Энэ бол зөвхөн эрүүгийн хэрэг. Үүнээс гадна Иргэний шүүхэд 31 зээлдэгчид хамаарах 1.2 их наяд төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх процесст цаг хугацаа нэлээн зарцуулах байх.  Нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хэрэг дээр АТГ бүх хүчээрээ ажиллаж, олон асуудлыг базаад явж байна. Миний авсан мэдээллээр нийт 83 яллагдагч гэж сонссон. Энэ бол зөвхөн яллагдагчдын тоо. Үүн дээр гэрч, сэжигтнүүдийг нэмэх юм бол хэд хүрэх юм мэдэхгүй. Яалт ч үгүй Монголын эрүүгийн түүхэнд хамгийн том хэрэг болох байх. Тиймээс шалгах процессын ажилд цаг их зарж байгаа байх. Хэрэг прокурорт шилжиж, цаашаа шүүхэд шилжинэ. Банк хэрэгт хохирогчоор оролцож, бүх мэдээллээ АТГ-т өгсөн. Үүнээс гадна өөр хэргүүд ч шалгагдаж байгаа учраас хэрэг энэ 19-өөр дуусахгүй байх магадлалтай.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.24
    2022/09/17

    Алтай батэрдэнэ батбаасан

    Хариулах
  • 59.153.113.176
    2022/09/16

    Энэ чинь зөвхөн нэг л баноны луйварчид шүүдээ,бусад бүх салбарт гэмт хэрэгтэнүүд үүрэлсэн гээд л боддоо,ийм байхад улс орон минь яаж хөгжих билээ?

    Хариулах