Д.Амарбаясгалан: Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа ХО, хувийн хэвшлээ дарамталж болохгүй

Админ
2022/09/19

#Шууд: “Mongolia Mining Week 2022" Уул уурхайн долоо хоногийн арга хэмжээ нээлтээ хийж байна

Д.АМАРБАЯСГАЛАН:

- Манай улс хөгжил дэвшилд уул уурхайн хөгжлийн хувь нэмэр өндөр. Ард иргэдийн сайн сайхан амьдралын баталгаа болж ирсэн уул уурхайн салбарынхандаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байна. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбар: 

- ДНБ-ийн 24 хувь,

- АҮНБ-ийн 67 хувь,

- Экспортын орлогын 94 хувь,

- Улсын төсвийн орлогын 23 хувь, 

- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг дангаар бүрдүүлж байна. 

- Алсын хараа 2050 хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг урт дунд хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай улсын стратегийн салбар болох уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. 

- Салбарын тогтолцоог бэхжүүлэх, хариуцлагатай, нээлттэй, ил тод байдлыг хэвшүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талд асуудлыг шийдвэрлэхэд нэн шаардлагатай байна. 

- Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн Засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна. Өөрөөр хэлбэл төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа  хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг байж болохгүй. Иймд уул уурхайн салбарын эрхзүйн орчныг дэлхийн нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалд нийцүүлэн сайжруулж, тэгш боломж, баялгийн шударга хуваарилалтыг хийх шаардлагатай байна. 

- Ирэх 100 жилд Монгол улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд олон улсын жишиг, хэм хэмжээг чандлан сахиж, хариуцлагатай, үр өгөөжтэй, өндөр бүтээмжтэй болгохын төлөө хамтран ажиллацгаая. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.206
    2022/09/19

    Төрийн бусармаг зөвшөөрөлөөс болж хохирогчид үнэхээр их.

    Хариулах