Архангайн гишүүдийн зам дээр түгжирсэн бэлэг буюу Э.Цэндбаатарыг МОЛИГОДСОН НЬ

Админ
2022/09/19

ОХУ-ын Москва хотод болсон Мэргэжлийн боксын тулаанд аваргалж, алтан бүсийн эзэн болсон Монгол Улсын гавьяат тамирчин  өнгөрсөн нэгдүгээр сард Гавьяатынхаа найрыг хийсэн билээ. Түүний найранд олны танил эрхэмүүдээс гадна УИХ-ын гишүүд хүртэл ирж, өөрсдийн сэтгэлийн бэлгээ гардуулсан. Харамсалтай нь зарим нэг улстөрчдийнх нь амласан бэлэг “утаа” болжээ.

Тодруулбал нутгийн гавьяатынхаа найранд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар иржээ. Ирэхдээ тэд ихээ “том амлалт”-тай ирсэн. 


Тухайн үед  Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүн  Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Архангай аймгийн Нутгийн зөвлөл, Засаг дарга М.Батжаргал бид бүхэн нутгийнхаа дүүгийн амжилтыг нь мялааж, олон тамирчдын замыг нь зассан булган сүүлтэй тамирчин болоорой гээд Бридж группын оруулж ирдэг  Suzuki Jimny маркийн автомашинаар мялааж байна. Яг одоо машин нь Баянзүрх дүүрэг Бридж группээс гараад Замын цагдаагийн уулзвар дээр явж байна гэнэ” хэмээн мэдэгдсэн. 

Гэвч найр болсноос хойш 8 сарын хугацаа өнгөрсөн ч бэлэг болгон өгсөн машин нь одоо ч эзэндээ очоогүй байна. Аль нэг сард Замын цагдаагийн уулзвар дээр түгжирч явсан машин нь өнөөг хүртэл Төрийн ордонд ирээгүй байгаа бололтой.  

Ам гарсан учир асууж сураглажээ. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Архангай аймгийн Нутгийн зөвлөл, Засаг дарга М.Батжаргал нар “Тэр яахав” хэмээн булзааруулж, нүүрээ ширлэж байгаа сурагтай.  Улстөрчдийг худалч гэдгийг хэн бүхэн мэддэг. Гэвч эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулаад ирсэн ганц тамирчиндаа худал амлалт өгтлөө дорд оржээ, тэд.  

УИХ-ын гишүүдийг бэл бэнчингээр нь жагсаавал Архангай аймгийнхан нэлээн дээгүүрт бичигдэнэ. Хэрэв гишүүд нь сэтгэл гаргадаггүй юм гэхэд аймгийнхаа нэрийг гаргасан ганц тамирчиндаа Нутгийн зөвлөл нь анхаарал хандуулж болох баймаар. Хов жив хөөцөлдөж, хол ойрын ажлаа амжуулж байх зуур хоосон амлалт чинь жил болох нь УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нараа...!


Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.135
    2022/09/24

    Тэгж байвал билэгтэй гэж алиалсан шүүдээ ашдын билгээс амны билэг гэж Архангайхан ярьдаг юмдаа

    Хариулах
  • 66.181.161.123
    2022/09/21

    ene Tsendbaatariig yasan ih hulhidaj bnaa ugnu gesen bol uguh l heregtei shde uuruu ochood nadad tiim ch mashin bair sav geed guigaad baigaa bish uursduul ugnu gej am garchaad ymar judaggui lalruud ve helsen amandaa hureh heregtei . bas unuu Live Munherdene bair ugnuu l geed hutsaad baisan ugsun boluu

    Хариулах
  • 192.82.80.92
    2022/09/21

    Ийм шуналтай улс харамч хуурамч байх нь ойлгомжтой.

    Хариулах
  • 66.181.160.31
    2022/09/21

    Хэлсэндээ байл даа удахгүй сонгууль чинь боллоо ш дээ эрхмүүд ээ !!!!!!

    Хариулах
  • 150.129.140.92
    2022/09/20

    Арын Хангайн гурван нүдний булайнууд. Хөгжлийн банкнаас мөнгө хулгайлна. Хүмүүст худлаа амлаж түмний шившиг болно. Нийгмийн хог шаарууд.

    Хариулах
  • 202.126.89.195
    2022/09/20

    Худалаа яариж хулихдсаар байгаад сурьн энэ яаг үнээл хэл лээ эд нарт ичих нүүр даанч байхгүй

    Хариулах
    • 192.82.71.213
      2022/09/20

      Улсын мөнгөөр тоглосоор байгаад амташсан нөхдүүд нэгнээс нь аваад нөгөөд нь үнэгүй өгчих ухааны юм бодоод амалчихаа биз дээ!!!

  • 202.9.46.197
    2022/09/20

    Яөгч чадахгүй юм бол яах гэж худлаа амлаж хөгийн царай гаргаж байдгийн бэ. Энэ чинь хувь хүний найр дээр амласан бэлэгболохоос та нарын тэр сонгуулиар худлаа амладагтай адил биш гэдгийг ойлгомоор доо эсвэл худлаа ярьсаар байгаад сурсан юм байх даа

    Хариулах
  • 202.126.88.218
    2022/09/20

    Мөнхбат харах царайны худалч сда.

    Хариулах
  • 66.181.161.18
    2022/09/19

    Ter jil Danjaadamba turuuldeg jilee Oboog 8 deer haysan. tegehdee ovoo undur mungu ugnu gej tohiroltsson. ter mungiig ni J.Munkhbat gargana gesnee daraa ni muriad ...Sanjaa unaj bsan mashin deeree bas bus zuil nemj ugch tsairsan...im l hulhi nuurchin der Munkhbat bol

    Хариулах
  • 202.55.188.89
    2022/09/19

    БЭЛЭГИЙН МАШИНЫГ ТҮГЖИРЭЛД ЗОГСОЖ БАЙХДАА ЖОЛООЧ НЬ ЗАРЧИХСАН.

    Хариулах
  • 66.181.178.101
    2022/09/19

    Ийм л худалч гар шүү Ж.Мөнхбат

    Хариулах
  • 66.181.160.126
    2022/09/19

    Хөгийн худалч гишүүд юм байна зөвлөлийн дарга нь хүртэл худалч хуурмагаар дүүрчихсэн нөхдүүд байна

    Хариулах
  • 66.181.161.38
    2022/09/19

    Тасарцан бжээ ах нар нь гээд нэг удаа мултрах арга бна кккк

    Хариулах
  • 202.126.90.141
    2022/09/19

    Мөнхбат, Баатарбилэг 2 бол харах царайны 2шд. ККК.

    Хариулах
  • 103.57.95.69
    2022/09/19

    Энэ ч юуч биш,нэг залууг байтугай нэг хэсэг нөхдийг нэг тойргынхоныг улс эх орон сонгогчдыг хүртэл хуурдаг гэж хүмүүс ярих л юм,үнэн худлыг мэдэхгүй,би ямар юм гуйж хулхидуулаж худлаа хэлүүлэж хууртаж амаараа шороо үнхсэн биш?

    Хариулах
  • 202.126.90.69
    2022/09/19

    Хэцүү нөхдүүд ч шүү! Гааль дээр гацсан гэж хэлэхгүй ккк.

    Хариулах
  • 202.9.46.34
    2022/09/19

    Мөнхбат чинь тэр байтугай худлаа ярьна

    Хариулах
  • 66.181.184.231
    2022/09/19

    Эд нар аман дээрээ юу ч гэж худлаа шаана доо.Улс төрөөс ангид байлгаж Монгол төрөө салгахсан

    Хариулах
  • 103.242.47.46
    2022/09/19

    Мөөгий нэг тиймэрхүү зан гаргана2

    Хариулах
  • 202.126.89.44
    2022/09/19

    арчаагүй хулгайч нар шүү дээ

    Хариулах
  • 192.82.75.150
    2022/09/19

    Тун тусгүй араншин гаргаж эрхэм УИХ-ын нэр бүхий гишүүд. Ямар бэлэг гуйсан биш ямар ярьж чадахгүйн зовлон байхгүй юм чинь саын магтаж өгөөд л хоол ундыг зооглоод гарна биздээ.хөгийн ч юидоо.

    Хариулах
  • 192.82.69.3
    2022/09/19

    Авилгачин аалзнууд ширэн нүүртэй хүүрнүүд үхвэл таарна худал хуцаж байхаар

    Хариулах