Б.Лхагвасүрэн: Нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байна

Б.Ариунзаяа
2022/09/20

Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Б.ЛХАГВАСҮРЭН: 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал энэ сарын 16 болон 20-ны өдөр боллоо. Хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын шинээр татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөцөөс хасах тухай асуудлуудыг хэлэлцлээ. 

- Мөнгөний бодлогын хороо эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв байдлыг харгалзан бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, 

- Бодлогын хүүний коридорыг нэмэх, хасах 1 нэгж хувь байсныг нэмэх, хасах 2 нэгж хувь болон тогтоон өргөтгөх,

- Гадаад валютны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасаж, тооцох зэрэг багц шийдвэрийг гаргалаа. Эдгээр шийдвэрүүдийг гаргахдаа дараах санхүүгийн зах зээлийн байдал, цаашдын нөхцөл байдлыг харгалзан үзлээ. 

- Гадаад нөхцөл байдал тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. 

- Олон оронд эрчим хүчний хямрал нүүрлэж, дэлхий нийтэд эрчээ авсан үнийн өсөлт Төв банкуудыг мөнгөний бодлогын төлөвөө огцом чангаруулах хүргэж байна. Энэ нь зайлшгүй арга хэмжээ боловч глобаль эдийн засгийг хумих нөлөөтэй ОУ байгууллагууд онцолж байна. 

- Томоохон эдийн засагтай орнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа нь бусад орнуудыг хүүгээ нэмэгдүүлэх дарамтыг бий болгож байна. БНХАУ-ын эдийн засгийн төлөвийг шинжээчид бууруулж буй. 

- Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагаст хөл хорионы дэглэм суларч, эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1,9 хувиар тэлээд байна. Тээвэр_ уул уурхай, барилгаас бусад салбар өсөлт нэмэгдэж, өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна. 

- Уул уурхайн бус салбарууд 2019 оны мөн үеэс 5,2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсаныг илтгэж байна. Сүүлийн 3 улирал дарааллан өрхийн хэрэглээ өсөж, хөдөлмөрийн зах зээл нэмэгдсэн нь эрэлтийг тэтгэж байна гэж Монголбанк харж байна.

- Энэ оны эдийн засгийн төсөөллийг 3 хувьд хүргэнэ гэж нэмэгдүүлж байна. Гэхдээ экспорт ялангуяа нүүрсний экспортын гүйцэтгэлээс шууд хамаарна. Гадаад орны тааварлашгүй нөхцөл байдал нь төсөөллийн тодорхой бус байдлын эх сурвалж болж байна. 

- Инфляц 2022 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14,4 хувь, Нийслэлийн хэмжээнд 14,8 хувь болж, өмнөх саруудаас буурч байна. Инфляцын 3/2 буюу 60-70 хувийг импортын барааны үнийн өсөлт, түүнтэй холбоотой тээвэр ложистикын зардлаас хамаарч байна. 

- Нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Мөнгөний бодлогын хороо инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг илүү өргөн болгох, банкуудын гадаад зарим эх үүсвэрийг эх үүсвэрээс хасах зэрэг шийдвэр гаргалаа


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.2
    2022/09/20

    Зайл муу нохойн гөлөг минь. Бүлт бүлт шаасан худлаа гар вэ? Чи муу доллар 2400 байхад авчихаад одоо хэд болчихоод байна. Нохой минь

    Хариулах
    • 202.126.90.151
      2022/09/20

      Нохой бишээ, нөгөө нохойны хүүхэд нь