#ШУУД: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл өгч байна
С.Бямбацогт:
- Сайдын ажил авсанаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Одоогоор 204 км-аас 160 км зам нь хатуу хучилттай болоод байна. 10 дугаар сарын 30-наас өмнө үлдсэн 40 км замыг хатуу хучилттай болгож, нэг урсгал хоёр эгнээ замыг нээхээр ажиллаж байна.
- Хөтөл цементийн үйлдвэр 8 дугаар сарын 10-наас хойш зогссон. Үүнээс хойш дотоодын бусад үйлдвэрүүдтэй ярилцаж, нааштай хүлээж авсан. Өдөртөө 1000 тн цемент хүлээж авахад Дарханы замыг нэг эгнээг нээх боломжтой.
- Цементийн хомсдол үүссэнтэй холбогдуулан импортын татварыг түр зуур тэглэсэн. Нийлүүлэлт хэвийн болсон тохиолдолд татвараа эргээд нэмнэ.
- Хятадын компаниуд зам сайн барьдаг гэдэг утгаараа сүүлийн жилүүдэд БНХАУ-ын ААН-үүд зам барилгын салбарт хүчтэй орж ирсэн. Гэвч Дарханы зам дээр БНХАУ-ын нэлээн хариуцлагагүй компани сонгогдсон байсан. Үүнээс болж 2,4,5 дугаар багц дээр ажлууд нэлээн удааширсан. Өнөөдрийн байдлаар Дарханы зам дээр дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манай ААН-үүд туршлагажиж, чадваржиж байна. Тиймээс цаашдаа үндэсний ААН-үүдээ дэмжиж ажиллах цаг нь болсон байна.
- Одоогийн байдлаар Дарханы замын далангийн ажил хийгдээд дуусах шатандаа орж байна. Далан дээр 2 үе цементэн хучилт явагдах ёстой. Энэ ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Араас нь асфалтан хучилт явагдана.
- Цементний тээвэрлэлт дээр УБТЗ нэлээн анхаарч байна. Өчигдрийн байдлаар 1000 гаруй тонн цемент орж ирээд байна. Өдрөөс өдөрт нэмэгдэх байх. Хөтөл цемент ХХК ирэх 10 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
- Хямд чанаргүй цементийг оруулж ирэхэд Гаалийн байгууллага онцгой анхаарч ажиллах ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.110.99
3 хоногийн өмнө явсан, нийт 78 км засмалгүй байсан. Ягаад 40км гэж худлаа яриад байнаа.
Хариулах