Х.Нямбаатар: ОХУ-аас орж ирэх зорчих хөдөлгөөн нэмэгдсэн, Хиагт дээр одоогоор 60 гаруй автомашин байна

Админ
2022/09/22

#Шууд: Цэрэг татлагатай холбоотойгоор ОХУ-аас орж ирэх иргэдийн бөөгнөрөл хил дээр үүссэн үү?

Х.НЯМБААТАР:

- Өнөөдөр өглөөний 08 цагаас 12 цаг хүртэл Алтанбулаг боомтоор 6 орны 170 зорчигч орж ирсэнээс  ОХУ-ын 74 зорчигч байна. Боомт дээр нэг зорчигчийг шалгаж, оруулах хугацаа 8-10 минут.  Автозамын боомт учраас машинд нь үзлэг хийж, бичиг баримтыг нь шалгана. 12 цагийн байдлаар Хиагт дээр машины цуваа үүссэн байна гэдэг мэдээлэл гарсан. Сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим, нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагт орчим оочерлож байгаа машинууд байна. Хиагт орчимд одоогоор 60 гаруй автомашин байна. Өмнө нь үүнээс арай их байсан.  Өчигдрөөс эхлэн Монгол улс руу зорчигчийн хөдөлгөөн ихэссэн мэдээтэй байна. ОХУ-тай харилцан визгүй зорчдог. 

- Нийгмийн сүлжээгээр цэрэг татлагатай холбоотойгоор зорчих хөдөлгөөн ихэссэн гэж болзошгүй гэх  таамаглал явж байсан. Энэ талаар ОХУ-аас энэ талаар тодруулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч цэрэг татлагыг нэмэгдүүлэх чиглэл бүхий зарлиг гарсан гэх мэдээлэл авсан. 

- Хуулиараа хүн амынхаа 0,1 хувьтай тэнцэх хэмжээний  гадаадын иргэдийг хүлээж авна. Одоогоор манай улсад 17-18 мянган гадаадын иргэн байна.  Өөрөөр хэлбэл ҮАБ-ийн баримт бичигт заасан хувь хэмжээнд хүрэх болоогүй гэсэн үг. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.19
    2022/09/23

    Хужаагаас Орос нь хамаагүй дээр

    Хариулах
  • 66.181.161.28
    2022/09/22

    Орж ирэх хүний тоо жоохон нэмэгдхэд улсаараа сандраад

    Хариулах
  • 192.82.80.194
    2022/09/22

    Юу болж яаж байгаа гаа мэдэхгүй нянбактерийг зайруул

    Хариулах
  • 150.129.143.194
    2022/09/22

    сошиалаар ажлаа хийдэг болоо юу

    Хариулах
  • 66.181.161.99
    2022/09/22

    Баахан хятадуудыг автобус машинаар нь оруулдаг биздээ.Оросууд бол мундаг шүү

    Хариулах
  • 202.21.109.81
    2022/09/22

    Оросоос орж ирвэл ирж л байг.Яадаг юм.Сүржигнээд л байх юм.Оросууд Хятадууд шиг манайд үлдээд газар ухаад унах биш дээ.Түр байрлаад доллар солиулах л гэж байгаа

    Хариулах
  • 202.21.110.99
    2022/09/22

    Hun amiin 0.1% gevel yurduu 3400 hun sh dee saidaa, manai zasagt too meddeg hun algaa.

    Хариулах