​Ч.Гантулга: Эрдэнэбүрэн УЦС төслийг малчдын 70 хувь нь хүндэтгэн хүлээн авсан, цөөн хэдэн хүн хувийн эрх ашгийн төлөө явж байна

Админ
2022/09/22

Ч.Гантулга: Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын төслийг хөдөлгөхөд малчин тус бүрт 15,5 саяын нөхөн төлбөр өгч байгаа. Хувийн эрх ашгийн төлөө явж байгаа цөөн тооны хүмүүс бий!

Ч.ГАНТУЛГА:

- Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн ажил эхэлсэн. Гүний өрөмдлөгийн ажлууд үргэлжилж байна. Иргэдэд хууль журмын дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гарсаны дараа мэдээлэл өгч эхэлсэн. Одоогоор давтагдсан тоогоор 300-400 иргэнд мэдээлэл өгөөд байна. Сүүлийн үед иргэдийн эсэргүүцэл их байна, иргэний нийгмийн байгууллагууд олон улсын хэмжээнд хүрч ажиллаж байна гэх мэдээллүүд явж байна. Иргэд 100 хувь дэмжихгүй байгаа нь үнэн. Гэхдээ 70 орчим хувь нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Харин эсэргүүцэж байгаа цөөн тооны иргэд байр суурь дээрээ хатуу зогсож, нүүхгүй гэдгээ илэрхийлж байх шиг байна. Хуулиараа үүн дээр зохицуулалтууд хийгддэг. Дахин үнэлгээ хийдэг, хэрэв тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол эцсийн үнэлгээг барих заалттай.

- Засгийн газраас иргэдтэйгээ ойлголцохын тулд иргэн бүрт 15,2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хэрэв 5 ам бүлтэй бол 70-80 сая төгрөгийн нөхөн олговор аваад түр газраа чөлөөлөөд нүүр үүссэн тохиолдолд буцаад ирэх боломжтой. Үүнийг гуйвуулж, малчдыг хөөж байна, 300 малчин живэх нь, монголын хамаг баялаг, байгаль орчин сүйдэх нь гэх мэдээлэл тараасан. Энэ бол хэтрүүлэг, үндэслэлгүй мэдээлэл. 

- 2021 оны байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр 170 өрхийн 1241 иргэнд нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Сүүлд Ховд аймгийн Мянгат, Эрдэнэбүрэн талаас замын трасст айлууд өртөж болзошгүй талаар судалж, нөхөн олговор олгох иргэдийн тоо нэмэгдсэн.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна