"Ардчилсан нам толгойноосоо өтөж байна, залуучууд бидний тэвчээр тасарлаа"

Админ
2022/09/23

#ШУУД: АН-ЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО АТГ-ЫН ҮҮДЭНД СУУЛТ ХИЙЖ БАЙНА...

АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд:

- Өнөөдөр АТГ болон Нийслэлийн Прокурорын газарт хандах гэж байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөд байдал хүндэрч байна. Эрх баригчид цар тахал гэдэг нэрийдлээр олон хууль зөрчиж, хэрэгжихээ больж байна.  Өнөөдөр ам.долларын ханш, худалдан авах чадвар, инфляц өсөж, ЖДҮ эрхлэгчид хаагдсаар байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л дотооддынхоо хэрэгцээг хангадаг байсан цементийн үйлдвэрийг төр булааж авснаар өнөөдөр БНХАУ-аас импортлох түвшинд хүрч, үнэ нь 2 дахин өслөө. Энэ нь эрх баригч МАН засаглаж чадахгүй байгааг харуулж байна. 

- Монгол улс сөрөг хүчингүй болсон. Сөрөг хүчнээ зохион байгуулалттайгаар нухчин дарах үйл ажиллагааны явцад АН-д бүтэн нэртэй, бүлээн цустай аавын хүү, ээжийн охин үлдсэнгүй. 

- АН-ын нөхцөл байдлыг тодорхойгүй байдалд хүргэж, тамгыг нь нэг өдрийн дотор хувилж өгөх, Дээд шүүхээр далайлгаж, сөрөг хүчний орон зайг үгүй хийж байгаа нь Монголын Үндэсний эрх ашигт ноцтой аюул учруулж байна гэж залуучууд бид үзэж байна. 

АЗХ-ны гишүүд хоёр асуудлаар АТГ болон Нийслэлийн ПГ-т хандаж байна. 

1. С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш намын даргынхаа ажлаа өгсөн ч тамга хувилж авсан. Гэвч эрх баригчдын тодорхой ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагааг хийж байна. Өнгөрсөн долоо хоногт өөрөө 2 хэрэгт шалгагдаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Энэхүү шалгагдаж байгаа хэргүүд нь ямар шатандаа явж байгаа вэ. Улстөрийн тоглоомын хэрэгсэл болоод байна уу. Дархан-Уул аймгийн үр тариа хадгалах агуулахыг өндөр үнээр улсад шахсан гэх асуудал бий. Энэ асуудал хаана шалгагдаж байгаа вэ. 

2. Х.Баттулгын Хөгжлийн банктай холбоотой гэх хэрэг их яригддаг. Мөн төмөр зам гацаасан, 80 их наядын хэргийн  талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийж байсан. Энэ асуудал хууль шүүхийн аль шатандаа явж байгаа вэ. 

Ардчилал гэдэг бол аль нэг намын хувьчлаад авсан зүйл биш. Гэтэл Монгол улс даяар Ардчилал ус агаар мэт дутагдаж байна. 


АЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Г.Очирбат: 

- С.Эрдэнэ гэдэг хүн Ардчиллын арьс нөмөрсөн коммунист болсон байна. Сүүлийн 2 жил АЗХ төвийг сахиж ирсэн. Гэтэл сүүлдээ намын бүхий л байгууллагуудыг 2 хувааж байгаад харамсаж байна. Загас толгойноосоо өтдөг гэдэг. АН толгойноосоо өтөөд эхэлсэн байна. Сөрөг хүчингүй болсноор ард түмний амьдрал туйлдаа хүрлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.191
    2022/09/25

    АН толгойноосоо өтөөд эхэлсэн байна. удаж дээТэгвэл их биенч өтсөн гэсэн үг.

    Хариулах
  • 202.126.88.216
    2022/09/24

    Залуу насанд эрдэм ном сураа, юун улс тер!!! Залуусаар улс орноо хангалттай самруулж байна!

    Хариулах