АТГ, НПГ-аас Х.Баттулгыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй гэв

Админ
2022/09/26

Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд өнгөрсөн баасан гаргаас эхлэн АТГ-ын үүдэнд суулт зарласан билээ.

Энэ талаар АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд "АН-ын тамганы маргаан дээр хоёр тал болсон хүмүүстэй холбогдуулж, гэмт хэргийн асуудал яригддаг. Үнэн, худал нь мэдэгддэггүй. АЗХ-ны гишүүд бид хоёр асуудал дээр АТГ болон Нийслэлийн Прокурорын газарт хандаж байна. 

С.Эрдэнэ 2020 оны сонгуулиас хойш намын даргын ажлаа өгсөн. Тамга хувилан авсан, эрх баригчдын сонгуулийн ажилд үйл ажиллагаа зохион байгуулалттайгаар хийж байгаа. Энэ хүний өөрийн хэлснээр хоёр асуудалд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн. Үүн дээр тодруулга авахаар шаардлага хүргүүлж байна. 

Мөн Х.Баттулгатай холбоотой асуудлууд хууль шүүхийн шатан дээр хэрхэн явж байгаа юм бэ. Хуулийн байгууллагууд үүн дээр хариу өгөөч ээ. Ардчилал бол аль нэг намын хувьчилж авсан зүйл биш. АН бол хоёр, гурван хүний хоорондын хов живны бай, наймаа бүр биш" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Ардчилсан Залуучуудын холбооныхон АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шаардсан албан бичгийнхээ хариуг авчээ. 

АТГ: 

- С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Х.Баттулгад холбогдох хэрэг одоогоор манайд шалгагдаагүй байна. С.Эрдэнэ нар холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй болохыг мэдэгдье. 

Нийслэлийн Прокурорын газар: 

- Иргэн С.Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Х.Баттулгад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэг байхгүй байна гэжээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.249
    2022/09/27

    Яагаад жонхуу баттулгад хэрэг үүсгэж шалгадаггүй юм бэ.Эх орноо худалдсан,эх орноосоо урвасан гэх маш ноцтой байж боломгүй жигшүүрт хэргийг нь Монгол даяараа мэдэж байхад.

    Хариулах