​ Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг дахин сайжруулах шаардлагатай гэв

Админ
2022/09/28

Монголын бизнесийн зөвлөл ээлжит уулзалтаа Хөгжлийн банктай хамтарч зохион байгууллаа. Сангийн яам, Монголбанк, МҮХАҮТ тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон энэ удаагийн уулзалт Хөгжлийн банкны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашдын ирээдүйг зураглахад чиглэв.

Тус банкны чанаргүй зээл, өрийн бүтцийн өөрчлөлт, санхүүгийн байдлыг сайжруулах, засаглалын хувьд хараат бус ажиллах орон зайг бүрдүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, улс төрийн нөлөө, хамаарлыг хумих эсэхээс Хөгжлийн банк хөгжлийн бие даасан санхүүжүүлэгч байх, үгүй нь шалтгаалахаар байна.

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт уулзалт, хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж, Хөгжлийн банкны зүгээс үндсэн итгэлийг танилцуулав.

Хөгжлийн банкны хувьд энэ он гарснаас хойш буюу есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 648.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Одоогоор тус банкны зээлийн багцыг 53 зээлдэгчийн нийт 2,87 их наяд төгрөг бүрдүүлж байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл 51.8 хувь буюу 32 зээлдэгчийн нийт 1,48 их наяд төгрөгийн зээл чанаргүй ангилал руу орсон бол 11 зээлдэгчийн 700,5 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд, 11 зээлдэгчийн 668.1 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалтай байна.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт сайжирч, чанаргүй зээлийн хувь хэмжээ он гарснаас хойш буурч, тус банкны үйл ажиллагаа хүнд үеэ даваад буй. Хэдий тийм боловч банкны хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх, хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Эдгээр шинэчлэлт, өөрчлөлтийг хийснээр Хөгжлийн банк цаашид тогтвортой ажиллах, зээл муудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Үүнийг хэлэлцүүлэгт оролцсон талууд хамгийн их хөндсөн.

Хөгжлийн банк одоогийн зээлийн багцын 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг аж үйлдвэрийг дэмжих зорилгоор олгосон бөгөөд үүнд цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрийн салбарын санхүүжилтүүд эзэлж байна.

Мөн иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд олгосон барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Эрчим хүчний салбарт дөрвөн төсөлд олгосон нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл идэвхтэй байна. Нийт зээлийн багцын 10.1 хувь буюу 291.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн салбарын 9 зээлдэгчид олгожээ. Эдгээр нь өнгөрсөн 10 гаруй жилийн үйл ажиллагааны ололт гэдгийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт онцолсон.


Энэ жилийн хувьд Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж, Монгол Улсад анх удаа биржийн бус зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдад 25 сая доллартай тэнцэх үнийн дүн бүхий төгрөгийн үнэт цаас арилжаалсан байна. Чанаргүй зээлийг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаас гадна, шинэ санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын засаглалын тогтолцоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээ авч байгаа аж.

МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: 

- Хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус, гадаад, дотоод олон хүчин зүйл энэ байдалд нөлөөлж байгаа өнөө үед гаднын хөрөнгө оруулагчийг оруулж ирнэ гэдэг маш хүнд. Тэгэхээр хүссэн хүсээгүй Засгийн газар Хөгжлийн Банкаар дамжуулж шийдэл гаргана. Хөгжлийн төслүүдээ бид урагш нь явуулахгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Нийтлэг хэдэн зүйл байна. Орлогыг тооцоод хэрэв төгрөгийн орлоготой бол төгрөгөөр, долларын орлоготой бол доллароор зээл олгох. Хоёрдугаарт, шийдвэр гаргалтыг хурдасгах шаардлагатай байдаг. Маш олон зөвшөөрөл шийдэгдэхгүй яваад байдаг. Гуравт, Хөгжлийн банкны удирдлагын өөрийнх нь Удирдах Зөвлөлийг илүү бизнесийн болон банк суурьтай болгож, улс төрийн нөлөөллөөс салгахгүй бол болохгүй байна. Маш их зээл байгаа боловч ихэнх нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр байгаа. Хувийн хэвшлүүд дээр богино хугацаатай бөгөөд хүү өндөр болчихдог. 8 хувь гэдэг бол арилжааны зээл шүү дээ. Ханшийн нөлөө тухайн аж ахуйн нэгжээс хамаарахгүйгээр алдаад байна. Энэ бүх эрсдэлийг компаниудаар үүрүүлчихдэг. Түүнээс гадна санхүүжилтээ дутуу хийчихдэг. Анх хүссэнээс нь 60 хувь өгчихдөг. Дутуугаа арилжааны банкнаас дахин зээлээр авна. Нэгэнт хиймээр байгаа, үнэхээр ач холбогдолтой, долларын урсгалыг хязгаарлаж, экспортыг нэмэгдүүлж байгаа бол шийдсэн шиг шийдээд, нэмэлт санхүүжилтийг өгч болно гэж харж байна" гэв.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.43.107
    2022/11/12

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах
  • 202.126.88.217
    2022/09/29

    Монголоор бичиж бай!!!

    Хариулах
  • 122.201.24.155
    2022/09/28

    zeel ugch bgaaa umuu

    Хариулах