"АН-МҮАН" нэгдэж байна. Ардчилсан нам, Монгол үндэсний Ардчилсан нам /АН-МҮАН/ #НЭГДЭХ, хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болж байна. Нэг угшилтай 2 нам нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах түүхэн үйл ажиллагаанд хоёр намын дарга болон Удирдах Зөвлөлийн гишүүд оролцож байна.

С.ЭРДЭНЭ: 

- Монголын ардчиллын түүхэнд, улстөрийн түүхэнд тэмдэглэлт үйл явдал болж байна. Ардчилсан нам, Монгол үндэсний Ардчилсан намууд нэгдэхээр гарын үсэг зурлаа. Түүхээ харвал бид нэг угшил, үнэт зүйлтэй намууд. Тодорхой хугацаанд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан ч өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдалд дүгнэлт өгсөний үндсэн дээр цаашид ардчилсан хүчнүүд нэгдэж, улс орныхоо өмнө үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, дараагийн бүх шатны сонгуульд амжилттай оролцох шаардлага байгаа тул өнөөдөр ийнхүү намууд нэгдэж байна.

- Бидэнд үзэл санааны зөрчил байхгүй. Тиймээс цаашид эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох ажилд анхаарч ажиллана. 

Б.ЦОГТГЭРЭЛ: 

- МҮАН-ын мянга мянган гишүүд, удирдлагууд өнөөгийн цаг үеийг дүгнээд Ардчилсан намынхантайгаа зөвлөлдлөө. Монголд хүний эрх зөрчигдөж, иргэний нийгэм доройтож байна. Шударга ёс мөнгөний өмнө сөгдөж байна. Тиймээс гадаад болон дотоод үеэ дүгнэж, цаашид нэг үзэл баримтлалтай намууд нэгдэж байж монголын Ардчиллыг шинэ түвшинд гаргах юм байна гэдэг дээр байр суурь нэгдсэн. Тиймээс өнөөдрийн энэ нэгдэл ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулдаг хэн бүхний нэг зүгт харах эрмэлзэл байх болно.