#ШУУД: Д.Амарбаясгалан: Боомт хариуцсан сайд болон түүний салбар нэгжийн чиг үүрэг, орон тоо бүтцийг баталлаа.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Боомт хариуцсан сайдын ажлын алба байгуулагдсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боомтын захиргааг 4 аймагт байгуулахаар тогтлоо. Тухайлбал Сэлэнгэ, Өмнөговь, Дорнод, Дорноговь аймагт боомтын захиргааны салбар байгуулагдана. Эдгээр боомтын захиргаанууд ОХУ болон БНХАУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж хилийн боомтын түвшинд үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө үйл ажиллага явуулах боломж бүрдсэн.
- Монгол улсад мөрдөгддөг стандартын мөрдөлтийг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өнөөдрийн байдлаар 6524 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас
- эрүүл мэндийн 744,
- барилгын материалын 655,
- хүнсний 645,
- ХАА 1381
- Уул уурхай, ашигт малтмалын 341
- Хэмжилзүй 282
- Хүрээлэн буй орчин 235
- Авто зам 214
- Эрчим хүчний 167 стандарт хэрэгжиж байна.
- Засгийн газраас Аялал жуучлалыг салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ч энэ салбарт зөвхөн 15 стандарт мөрдөгдөж байна. Баталгаажуулалтын үйл ажиллагаа ч хангалтгүй байна.
- Стандартын хэрэгжилт нь тухайн улсын хөгжлийн түвшинг тодорхойлдог. Гэтэл манайд стандарт хангагдаагүйгээс болж нийгмийн олон харилцаа зохицуулагдаж чадахгүй байна. Тухайлбал, түгжрэлтэй холбоотойгоор иргэдийг явганаар, дугуйн замаар, нийтийн тээврээр зорчих асуудлыг ярьдаг боловч нийт иргэдийн хэрэгцээг хангах стандарт шаардлага хангахгүй байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!