Өнгөрсөн 9 дүгээр сард Архангай аймгийн ИТХ-ын 8-р хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тогтоолыг баталсан. 

Тэгвэл Ерөнхий сайдын захирамж гаргаж,  түүнийг үүрэгт ажлаас нь огцрууллаа. М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгожээ.

Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ийнхүү огцорсон юм.