МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилохоор дэмжлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Монгол улсын Засгийн газрын хуульд "Сайдын огцорсон тохиолдолд дараагийн сайдыг Ерөнхий сайд 14 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-д танилцуулна" гэж заасан байдаг. Энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа учир Ерөнхий сайд шийдвэр гаргалаа. ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Одоо Ерөнхийлөгчид танилцуулж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн зүгээс дэмжвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдэнэ.

- Улстөрийн шийдвэрийг бүх талаас нь бодолцож байж гардаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт томоохон хэмжээний реформ хийх шаардлага үүссэн. Ялангуяа ирэх жил Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар оруулж, батлуулах том ажил бий. Энэ хууль нийгэмд их хүлээлттэй байгаа. Эрх баригч МАН-ын хувьд нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийх даалгавартай учраас  зангаргатай, туршлагатай улстөрч үүнийг хийнэ.