#ШУУД: Ж.Мөнбат: Бид Э.Цэндбаатарт өргүй, ямар залилан хийсэн биш. Нутгийн зөвлөл амласан машинаа авч өгөх гээд мөнгөө босгож байна.

Ж.МӨНХБАТ: 

- Өнгөрсөн хавар Цэндбаатар гавьяатынхаа найрыг хийсэн. Бид өмнө нь ямар ч холбоогүй, Архангайнх гэдэг таамагтай л байсан учраас уулзсан. Урилгаа өгсөн, очсон. Нутгийн зөвлөлийн зүгээс унах унаатай машин болгохоор шийдвэрлэж, Бридж группээс жимми машины эрх олгосон.  Эрхийг бичгийг нь  гардуулах гэтэл түгжрэлд орчихсон байсан учраас УИХ-ын гишүүд нь гараад амлаад л өнгөрсөн. Үүний дараа Цэндбаатар 2,3 удаа уулзсан. Бид ямар төсвийн мөнгөөр авч өгөх биш. Нутгийн зөвлөл бол иргэдээсээ хандив цуглуулж байгаад шагналыг чинь шийдвэрлэж өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл үүнээс 2 сарын дараа буюу 5 сараас янз бүрийн ярьж эхэлсэн. Бид Цэндбаатарын нэрийг барьж, PR хийнэ гэж юу байхав. 

- Одоогоор бид мөнгийг нь цуглуулж байгаа.  Э.Цэндбаатарыг залилж, хуурсан асуудал огт байхгүй. Ойролцоогоор 70-80 сая төгрөгийн үнэтэй машин. Сүүлийн үед үнэ нь нэмэгдчихсэн гэдгийг Бридж группээс мэдэгдсэн. Сүүлийн үед бүр ингэн барин хүнд юм өгөх албатай ч биш. Мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчдөг юм билүү гэж ярилцсан. Уг нь бид залуучуудаа дэмжье л гэсэн юм.