Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож шийдвэрлэсэн. Ингэхдээ тус компанид Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.
Өчигдөр /2022.10.26/ манай сайт Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тамга, тэмдгийг нь хурааж авсан талаар мэдээлсэн. Уг мэдээллийг тэрбээр үгүйсгэж байсан ч саяхан ажлаа хүлээлгэж өгсөн байна.
Б.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа "Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу БЭТ Ж.Ганбатад шилжүүлсэн шүү. Ажилд нь амжилт хүсье" гэсэн байна.
Энэ тэгээд муу хүн үү монголд сайн хүн үлдэхнэ үү
Энэ шоучин залууг нэг мосон зайлуулаачээ баттулгатай туруувч нэг гавьяат хуртэл аваад шоудаад бсан шуу дээ одоо боль
Ажлаа хийж чадахгүй болоод давхар нэг дарга тавьжээ . Ийм мангаруудыг эхнээс нь юу гэж тавьдаг байна
Лаларын хулгайч төрийн мангөөр гараа угааж дампууруулчаад ичихч үгүй юу яриад байнаа.