Засгийн газрын ээлжит хуралдаанаар  хэдэн хэдэн томилгоо хийгджээ. Тухайлбал  ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг томилсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлсөн. Түүний оронд Г.Амартүвшинг томилсон байна. 

ГХ-ны дэд сайдаар томилогдсон Г.Амартүвшин нь Гадаад Харилцааны яаманд сайдын зөвлөх, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин, атташе, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.