Манай улсад нийт 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд бол харилцагчид нь давхардсан тоогоор байдлаар 4.9 саяд хүрчээ. Нийт харилцагчдын 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. 

Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж 1.6 саяд хүрснээс 88.8 хувийг финтекийн зээлдэгчид эзэлжээ.

Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 51.0 хувиар өсөж 2.7 их наяд төгрөгт хүрснээс 88.9 хувийг иргэдийн зээл, 11.1 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл эзэлж байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна.