#ШУУД: 31-Р СУРГУУЛЬТАЙ ТУЛГАН АВТОЗАМ БАРЬЖ БАЙГАА АСУУДЛЫГ ОРШИН СУУГЧИД ЭСЭРГҮҮЦЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАРТ ХАНДАЖ БАЙНА...

Нийслэлийн Автозамын газраас нийслэлийн 31 дүгээр сургуулийн ойролцоо автозам барихаар болжээ. Харин тус сургуулийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт хандсан байна. Иргэд энэ талаар " Энэ хэсгийн газар өмнө нь автомашины гарааш байсан юм. Тухайн үед энэ газрыг ногоон байгууламж байгуулж, явган хүний зам байгуулна гэж байсан ч Нийслэлээс зам барих шийдвэр гарчихсан байх юм. Сургуулийн орчинд автозам барих нь яав ч зөв шийдвэр биш" гэв. 

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР: 

- Гарааш буулгах нь зөв. Гэхдээ энэ газарт дахиад л зам барих гэж байна. Дахиад гэж хэлж байгаагийн учир нь хэдэн жилийн өмнө зам барих гэхэд нь зургийг нь авч, техникийн боломж байхгүйг мэдэгээд болиулсан. Гэтэл энэ жил дахиад л зам барих гэж байна. 

- Яг автозам барих хэсгээр 31 дүгээр сургуулийн сурагчид байнга орж гардаг. Сүүлийн үед хэчнээн олон хүүхэд автозамын осолд орж байгаа билээ. Хэдэн ч удаа анхааруулсан хүүхэд бол хүүхэд шүү дээ. Үүнд хариуцлагатай хандах ёстой. Албан тоот Хотын удирдлага руу явуулсан. Замын цагдаагийн газарт хандана гэж бодож байна. Холбогдох газрынхан газар дээр нь ирж үзэх хэрэгтэй, баталгаа гаргаж чадах эсэхээ харах хэрэгтэй. 

-  Сагсны талбайг нураагаад барилга барих гэж байхад нь зогсоож байсан. Тухайн үед иргэдтэйгээ хамт тэмцсэж байгаад бариулалгүй үлдсэн. Энд ямар ч эрүүл хүн ирж харсан эрсдэлтэй гэдэг нь харагдана.